СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны хадгаламж, зээлийн хүүний зөрүү болон хүү тогтоход нөлөөлөгч хүчин зүйлүүд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэмбэрэл, Больтогтох
dc.contributor.author Цэдэнбал, Одонтунгалаг
dc.date.accessioned 2018-06-21T01:43:37Z
dc.date.available 2018-06-21T01:43:37Z
dc.date.issued 2018-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/995
dc.description.abstract Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаанд арилжааны банк гол үүрэг гүйцэтгэж санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 95 хувийг дангаараа бүрдүүлдэг хэвээр байна. Тиймээс арилжааны банкны зуучлалын зөрүүний асуудал олон нийтэд чухалд тооцогдож, сүүлийн үед салбарынхан зээлийн хүүг бууруулах талаар ихээхэн ярьж байна. Хадгаламж, зээлийн хүү болон хүүний зөрүү нь харилцан хамаарал бүхий зуучлалын бүрэлдэхүүн хэсэг тул цогцоор нь судлах нь зүйтэй. Зээлийн хүү өндөр байх болон хадгаламжийн хүү, хүүний зөрүү их байхад банкны үйл ажиллагааны зардал, удирдлагын чадвар, зээлийн эрсдэлийн сангийн зардал голлон нөлөөлдөг. Олон улсад хүүний зөрүүг түлхүү судалдаг бол манай улсад зээлийн хүүний судалгаа илүүтэй хийж байна. Санхүүгийн зуучлалын үр ашгийг арилжааны банкны зээл болон хадгаламжийн хүүний зөрүүгээр хэмжих боломжтой. Хадгаламж нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын санхүүжилтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг гол эх үүсвэр юм. Арилжааны банкуудын өрсөлдөгчид болох банк бус санхүүгийн байгууллагуудаас урьтаж харилцагч, хадгаламж эзэмшигчдээ татах мөн сул бүтэцтэй жижиг банкууд харилцагчидад өндөр хүү амлах зэргээр өнөөг хүртэл бодит бус өндөр хүүг тогтоон их эрсдэл дагуулж байна. Дэлхийн нийт улсуудын 11.6%-ийнх нь хадгаламжийн хүү нь эерэг 2 оронтой тоонд байгаа бол 85.6% нь эерэг нэг оронтой тоонд, үлдсэн 2.8% нь хасах хадгаламжийн хүүтэй байна. Монгол улсын хувьд 13.3% буюу хадгаламжийн хүүний түвшингээрээ дэлхийд 6, Ази тивдээ 2 дугаар байрт байна. Аливаа улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь тухайн улсын бизнесийн байгууллагууд байдаг бөгөөд тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг банкны өндөр хүүтэй урт болон богино хугацааны зээл эзэлдэг. Хадгаламж, зээлийн хүү нь банкны шийдвэрээс хамаарах хэдий ч энэхүү шийдвэрт зах зээлийн бүтэц, санхүүгийн салбарын хөгжил, дэд бүтцийн хөгжил, хууль эрхзүйн орчин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Монголын эдийн засгийн өнөөгийн хүүний түвшинг судлан онолын үндсэн дээр хүү тогтоход нөлөөлж буй макро, микро орчны хүчин зүйлүүдийг илрүүлэн, үнэлж бодлогын зөвлөмж өгөн, арилжааны банкуудын харилцагчиддаа санал болгож буй хадгаламж болон зээлийн хүүгийн түвшин бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж үйлдвэрлэл үйлчилгээний шинэ хөгжлийн бодлогуудтай хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах зорилгоор хүү түүний түвшинд нөлөөлөгч гол гол хүчин зүйлүүдийг судлан илрүүлэхэд судалгааны ажлын гол зорилго оршино. Хадгаламж, зээлийн хүү болон хүүний зөрүүг оновчтой тогтоохдоо макро, микро орчны хүчин зүйлүүдэд нөлөөлөх замаар мөнгөний болон сангийн хатуу, зөөлөн бодлогыг зохистой хэрэгжүүлэх нь зүйтэй. en_US
dc.subject ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ, SPREAD en_US
dc.subject хадгаламж en_US
dc.subject зээлийн хүү en_US
dc.subject хүүний зөрүү en_US
dc.subject концепцүүд en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Арилжааны банкны хадгаламж, зээлийн хүүний зөрүү болон хүү тогтоход нөлөөлөгч хүчин зүйлүүд en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах