СЭЗИС - Бүтээлийн сан

Моргейжийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Начин, Naqing
dc.date.accessioned 2018-06-21T01:29:53Z
dc.date.available 2018-06-21T01:29:53Z
dc.date.issued 2018-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/993
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь БНХАУ, Монгол Улсын орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг харьцуулан судалж, Монгол Улсад энэ төрлийн зах зээлийг цаашид хөгжүүлэхэд анхаарах зүйлсийг тодорхойлох, үнэт цаасны үнэлгээний аргачлалыг сайжруулах арга замыг судлахад уг судалгааны зорилго оршино. Санхүүгийн байгууллагууд өөрийн тайлан дахь зээл, бусад санхүүгийн авлага, хөрөнгөөр баталгаажуулан үнэт цаас гаргах замаар өөрт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг зах зээлээс татахыг үнэт цаасжуулах гэж энгийнээр хэлж болно. 1990 онд, Нобелийн шагнал хүртсэн William F.Sharp ба Merton M.Miller нар “үл хөдлөх хөрөнгийг үнэт цаасжуулах нь ирээдүйн санхүүгийн хөгжилд гол анхаарлаа хандуулах боломжийг олгож байна” хэмээн дүгнэсэн байдаг. АНУ-д 1968 онд Засгийн Газрын Үндэсний Ипотекийн Холбоо (Government National Mortgage Association), 1983-онд Холбооны Орон Сууцны Ипотекийн Зээлийн Холбоо (Federal Home Loan Mortgage Association) зэрэг төрийн оролцоот байгууллагууд нь анх Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байсан. 2005 оны 12-р сарын 15-энд Хятадын барилгын банк тэргүүлж Ипотекийн орон сууцны зээлийг туршилтаар хэрэгжүүлсэн. 2016 онд БНХАУ-ын 7 банк 11 моргейжийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргасан ба хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн 399.7 тэрбум юань буюу 60.3 тэрбум долларт хүрсэн байна. Монгол улсын хувьд “МИК ОССК” ХХК-д түшиглэн орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол банк 2013 оны 6-р сарын 14-энд “Ипотекийн орон сууцны зээлийн санхүүжилтын журам”-г баталсан. Хөтөлбөрт “орон сууцны санхүүжилтийн нийт дүн 800 тэрбум төгрөг буюу өнөөгийн ханшаар 326.4 сая доллартой тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар тусгагдсан. en_US
dc.subject Орон сууцны ипотек, Тусгай зориулалтын компани, Арилжааны банк, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Үнэт цаасжуулалт en_US
dc.subject Тусгай зориулалтын компани en_US
dc.subject Арилжааны банк en_US
dc.subject Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас en_US
dc.subject Үнэт цаасжуулалт en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Моргейжийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах