СЭЗИС - Бүтээлийн сан

Дотоодын зочид буудлуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд /4-5 одтой буудлуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Хабдул, Назым
dc.date.accessioned 2018-06-20T09:33:18Z
dc.date.available 2018-06-20T09:33:18Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/991
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 4 болон 5 одтой зэрэглэл өндөртэй зочид буудлуудын үйлчилгээний чанарыг сонгосон онол загвараар хэмжиж, асуудлыг тодорхойлсны үндсэн дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийн арга замуудыг тодорхойлоход оршино. Энэхүү мастерын зэрэг горилсон судалгааны ажилдаа дотоодын 4 болон 5 одтой буудлууд болох Рамада, Корпорейт, H9 HOTEL NINE, Платинумыг судалгааны объект болгон сонгосон. Эдгээр 4, 5 одтой зочид буудлуудын үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг үйлчлүүлэгч болон ажилчдаас түүвэрлэн судалгаа авсны үндсэн дээр өгөгдлийн боловсруулалтыг SERVQUAL загварын аргаар хэмжиж шинжилгээ хийсэн. Үр дүнгийн шинжилгээний үндсэн дээр асуудлыг тодорхойлж зочид буудлуудын өрсөлдөх чадварыг сайжруулах буюу үндсэн үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмж боловсруулсан болно. Хамрах хүрээний хувьд гадаадын Рамада, Корпрейт, Н9 (Хотел Найна), Платинум зочид буудлуудаар үйлчлүүлэгч нийт 447 хүн, 32 ажилтанаас судалгааг авсан болно. Судалгаандаа ажиглалт, асуулга, анхан шатны баримтанд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, харьцуулсан шинжилгээ хийх зэрэг аргуудыг ашиглана. Санал асуулгын анкетийг боловсруулахдаа үйлчилгээний чанарыг хэмжих загвар болон стандартыг үндэслэн боловсруулна. Судалгааны боловсруулалтандаа IBM SPSS Statistics 23 программыг ашигласан. en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject өрсөлдөөн өрсөлдөх чадвар en_US
dc.subject үйлчилгээний чанар en_US
dc.subject зочид буудал en_US
dc.subject өндөр зэрэглэл en_US
dc.subject 4-5 одтой en_US
dc.title Дотоодын зочид буудлуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд /4-5 одтой буудлуудын жишээн дээр/ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах