Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Банк бус санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэх буюу шинэ үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой арга замыг тодорхойлон санал зөвлөмж боловсруулах зорилготой юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд ББСБ-ын үүсэл хөгжил, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл онцлог, эдийн засгийн хамаарал болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэх онол арга зүйн судалгаа хийж, Монгол улсын банк бусуудын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний хэсэгт асуумжийн аргаар өгөгдөл цуглуулсан ба асуумж нь TAM загвар дээр суурилсан ба хэрэглэгчдийн онлайн зээлийн үйлчилгээний төсөөллийн талаарх мэдээллийг цуглуулсан. Түүвэр судалгааны үр дүн болон тоон шинжилгээний үр дүнг нэгтгэн үр ашигт байдлыг дээшлүүлэх боломжит саналыг дэвшүүлэв.