СЭЗИС - Бүтээлийн сан

Барилгын компаниудын санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаалжав, Ариунболд
dc.contributor.author Самданзаяа, Мараа
dc.date.accessioned 2018-06-20T07:11:41Z
dc.date.available 2018-06-20T07:11:41Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/983
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг судлан, салбарт үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын санхүүгийн тогтвортой байдлыг үнэлж, тогтвортой байдлыг хэмжих үзүүлэлтүүдийн байвал зохих түвшинг тодорхойлон, санхүүгийн тогтвортой байдлаа хэрхэн хадгалах, сайжруулах талаар компанийн удирдлагуудад зориулсан зөвлөмж боловсруулахад оршино. Санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох орчин үеийн олон загвар байх бөгөөд эдгээрийн үндсэн аргачлал нь харьцааны шинжилгээ юм. Санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох 40 гаруй санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд байх бөгөөд дийлэнх нь бие биеэ орлосон, дэлгэрэнгүй задалсан, давхардсан шинжтэй байгааг эрдэмтэн судлаачид өөрсдийн үзэл баримтлалын үүднээс цөөрүүлэн багцалсан загваруудыг боловсруулсан байдаг байна. Сэдвийн судлагдсан байдлын судалгааг санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ болон барилгын салбарын хүрээнд хийсэн ба өмнөх судлаачдын судалгааны үр дүнгээс харахад санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээг У.Биверийн загвар, Рейтингийн үнэлгээний загвар, Баллын үнэлгээний загвар, Альтманы 6 хүчин зүйлийн загвар, Лисогийн 4 хүчин зүйлийн загвар зэрэг загваруудыг ашиглан ТӨУҮГ, хүнс, уул уурхай, зочид буудлын салбаруудад хийсэн байна. Судлаач миний хувьд шинжилгээний үр дүнг баттай байлгах үүднээс судлаач Л.Наранчимэгийн “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний онол аргазүйн асуудал” нэртэй докторын зэрэг горилсон бүтээлдээ У.Биверийн загвар, Рейтингийн үнэлгээний загвар, Баллын үнэлгээний загвараар барилгын салбарын санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ хийхэд тохиромжтой гэж дүгнэснийг үндэслэн дээрх 3 загварыг ашиглан барилгын салбарт олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан Х1 ХХК, Х2 ХХК-иудын сүүлийн 5 жилийн санхүүгийн үр дүнд шинжилгээ хийсэн. Дээрх 3 загвараар хийсэн шинжилгээний үр дүн ойролцоо гарсан нь тус загваруудын алийг нь ч барилгын салбарт ашиглах боломжтой нь харагдаж байна. Барилгын салбарын хувьд улсын хөгжлийн тодорхойлох, тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд төрийн бодлого, эдийн засгийн өсөлт, инфляци, хүн амын амьжиргааны түвшин, банк санхүүгийн орчин зэрэг макро орчны индекаторуудын нөлөөнд байдаг, түүнчлэн улирлын нөлөөлөл ихтэй, түүхий эдийнхээ 60 орчим хувийг импортоор авдаг, ажиллах хүчний тогтвор сууршил муу, тусгай зөвшөөрөл, хуулийн зохицуулалт ихтэй зэрэг онцлогтой салбар юм. 2012 оноос салбарыг төрийн бодлогоор дэмжиж, 40,000 айлын орон сууц, 100,000 айлын орон сууц хөтөлбөр, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, ипотекийн 5%, 8%-ийн хүүтэй зээлийн хөтөлбөр, Чингис, Самурай бондын хөрөнгө оруулалт зэрэг маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэний үр дүнд барилгын салбарын өсөлт 2013 онд 66%-д хүрсэн. Нийлүүлэлтийг мөн иргэдийн худалдан авалтыг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд орон сууцны үнэ багагүй хэмжээнд өссөн. Гэвч дээрх таатай хөрөнгө оруулалт, салбарыг дэмжсэн хөтөлбөрүүд зогссоноор 2014оноос iv барилгын салбар уналтанд орж 2017онд барилгын салбарын өсөлт -8% -д хүрч , хямралын байдалтай байна. Шинжилгээ хийхээр сонгон авсан 2013-2017 он нь барилгын салбарт өсөлт, бууралтын үе аль аль нь тохиосон мөчлөг байсан бөгөөд макро эдийн засгийн тодорхойлогч индекаторууд барилгын салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлж, салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын санхүүгийн тогтвортой байдал хэлбэлзэх үндсэн шалтгаануудыг нэг болж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан. Сонгосон 2 компанид хийсэн шинжилгээний үр дүнд санхүүгийн тогтворгүй байдал үүссэн, 4-5 жилийн дотор дампуурах магадлалтай гэсэн дүгнэлт хийхүйц үр дүн гарсан. Энэ нь салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарсан (барилгын төсөл эхлэх явцад алдагдалтай ажилладаг ) түр санхүүгийн хүндрэл үү, эсвэл урт хугацааны компанийн тогтвортой байдал алдагдаж байгааг харуулсан үр дүн үү гэдгийг компанийн удирдлагууд ялган дүгнэх хэрэгтэй гэсэн судалгааны дүгнэлт хийсэн бөгөөд санхүүгийн тогтвортой байдлаа хэрхэн сайжруулах талаар судлаачийн зөвлөмжийг боловсруулсан болно. en_US
dc.subject Санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн хүндрэлийг тодорхойлох, төлбөрийн чадварын шинжилгээ, У.Биверийн загвар, Рейтингийн үнэлгээний загвар, Баллын үнэлгээний загвар, санхүүгийн тайлангийн шинжилгээ en_US
dc.subject санхүүгийн хүндрэлийг тодорхойлох en_US
dc.subject төлбөрийн чадварын шинжилгээ en_US
dc.subject У.Биверийн загвар en_US
dc.subject Рейтингийн үнэлгээний загвар en_US
dc.subject Баллын үнэлгээний загвар en_US
dc.subject санхүүгийн тайлангийн шинжилгээ en_US
dc.subject Санхүүгийн тогтвортой байдал en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Барилгын компаниудын санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах