СЭЗИС - Бүтээлийн сан

ЖДААН-ийн СТОУС-ын нэвтрэлтэнд тулгарч буй сорилтууд түүнийг шийдвэрлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Галбадрах, Үүрцайх
dc.date.accessioned 2018-06-20T07:04:22Z
dc.date.available 2018-06-20T07:04:22Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/981
dc.description.abstract Нягтлан бодох бүртгэлийг “Бизнесийн хэл” гэж Уоррен Баффетт хэлсэн байдаг. Байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, шинжилгээгээр:  Уг бизнес хэр ашигтай ажиллаж буй,  Хийсэн хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байгаа эсэх,  Хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлтэй эсэх,  Ирээдүйд хэр амжилттай явах зэрэг олон төрлийн мэдээллийг боловсруулж, стратеги төлөвлөлтөөс эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх шийдвэрүүдийг оновчтой гаргах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл нь бизнесийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө санхүүгийн байдлыг тайлан хэлбэрээр илэрхийлдэг учраас түүнийг бизнесийн хэл буюу толь гэдэг. Өнөөдөр бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад хэцүү, банкнаас зээл авахад хүндрэлтэй гэх мэт олон гомдлуудыг олонтаа сонсдог. Учир нь дийлэнх жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн тайланг бизнесийн үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах, хөрөнгө оруулалт, зээл авахад шаардлагатай хэрэглэгдэхүүн болох талаар мэдээлэл хомс байдаг. Тухайлбал санхүүгийн тайланг татварын алба болон бусад төрийн байгууллагад заавал гаргаж өгөх шаардлагатай мэдээ, тайлан хэмээн өрөөсгөлөөр ойлгох нь түгээмэл. Бид бүхэн дэлхий нийтийн эдийн засаг дахь хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаа цаг үед амьдарч байна. Нягтлан бодох бүртгэл нь зөвхөн өнгөрсөн үйл явдлыг бүртгэдэг байсан бол өнөөгийн нөхцөлд тухайн үйл явдлын ирээдүйд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцож бүртгэх, өмчийн эздийг хамгийн сүүлийн бодит үнэ цэнээрх санхүүгийн мэдээллээр хангах чиг хандлага давамгайлах болсон тул санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Хөрөнгийн зах зээл дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн стандартыг урт хугацаанд дэмжсэн нь гайхах зүйл биш юм. Олон улсыг хамарсан худалдаа, үйлдвэрлэл хөгжиж, улс үндэстэн дамнасан корпорациуд үүсч, улс орон дамжсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн улс орнууд нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой болох оролдлогуудыг хийжээ. Улмаар санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг баталснаар дэлхий даяар нэг стандартыг баримтлан санхүүгийн тайлангаа гаргах болсон. Энэ нь хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд тухайн бизнесийн талаар ижил, нэгэн ойлголттой дүгнэлт гаргах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна. en_US
dc.subject ЖДААН, СТОУС en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Байгууллагын нягтлан бодох бүртгэл en_US
dc.subject санхүүгийн тайлан en_US
dc.subject санхүүгийн тайлагналын олон улсын стандарт en_US
dc.title ЖДААН-ийн СТОУС-ын нэвтрэлтэнд тулгарч буй сорилтууд түүнийг шийдвэрлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах