Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрүүдэд шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой тулгарч буй өртгийн удирдлагын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бүтээгдэхүүний өртөг бүрдэлтийн шинжилгээний жишиг загварыг санал болгож дүгнэлт гарган, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн санал зөвлөмжийг боловсруулав. Судалгааны ажил нь шинэ бүтээгдэхүүний өртгийг байгууллагын хэтийн зорилго, стратегидаа нийцүүлэн удирдах асуудалд чиглэсэн. Судалгааны обьект нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд хүнсний үйлдвэрүүд бөгөөд судлагдахуун нь шинэ бүтээгдэхүүний өртөг тооцох, төлөвлөх, удирдах үйл явц болно. Үйлдвэрлэлийн өртгийн удирдлагыг сайжруулсанаар салбарын цаашдын хөгжилд түлхэц болох нь судалгааны ажлын үндсэн зорилго юм.