СЭЗИС - Бүтээлийн сан

Үнэ цэнийн эрэмбээр зорилтот өртөг тооцоолох нь /Барилгын салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Бадрал, ГЭРЭЛ
dc.date.accessioned 2018-06-20T06:58:36Z
dc.date.available 2018-06-20T06:58:36Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/979
dc.description.abstract Хүн төрлөхтний анхдагч хэрэгцээний нэг болох орон сууцны хангамж, чанар болон санхүүжилт нь тухайн орны хөгжлийн түвшинг илэрхийлдэг хүчин зүйл бөгөөд олон улсын хөгжлийн чиг хандлагыг даган энэхүү салбарын хөгжил улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн. Хүн амьдралдаа 2-3 удаа орон сууц худалдан авдаг. Орон сууц худалдан авахад суурь хэрэгцээндээ тохируулан худалдан авах шийдвэр гаргадаг байсан бол одоо үед орон сууц худалдан авах гэж буй хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд тухайн хэрэглэгчийн үнэ цэнд төлж буй зардал нөлөөлдөг болсон байна. Хүн ам өсөхийн хэрээр хөгжиж буй орнуудад орон сууцны хомсдолын асуудал чухал түвшинд хүрсэн юм. (Morel, 2001)Үл хөдлөх хөрөнгө нь иргэдийн хувьд маш чухал ба “Тэдний байр худалдан авах шийдвэр нь тэдний амьдралыг өөрчлөх болно(Wells, 1993)”гэж үзсэн. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн учраас том хот суурин харьцангуй сүүлд хотжиж ирсэн буюу хотжилтын түүх 400 хүрэхгүй жилээр тоологдох ба орон сууц барилгын салбарын хөгжил нь сүүлийн 70 орчим жилд явагдаж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, хөдөөнөөс хотруу шилжих, хотжих процесс эрчимжиж байгаа нь санхүү нийгмийн хөгжлийг дагаад орон байрны асуудал хурцаар тавигдаж байна. Нийслэл хотод нийт 380 мянган өрх байгаагийн 60% нь гэр хороололд амьдарч байна. Мөн барилгын салбар сүүлийн 2 жилд -18,8% хүртлээ буурч, дуусаагүй үйлдвэрлэл өссөн, орон сууц баригдаад дууссан нь захиалга авч чадаагүй, орон сууц барихаар зөвшөөрөл авсан ч барилгын ажил нь эхлээгүй ба орон сууцны 1мк-ын үнэ буурахгүй байна. Энэхүү судалгааны гол зорилго нь барилга төлөвлөж эхлэх үеэс борлуулж дуусгах хүртэлх бүхий л үе шатуудыг судлан, барилгад өгөх хэрэглэгчийн үнэ цэнээс хамааруулж зорилтот өртгийг тодорхойлж барилгын үнэ цэнийг өсгөх оновчтой хувилбарыг санал болгох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн. Иймээс судалгааны таамаглалыг батлах судалгааны асуудал түүнийг тодорхойлох зорилгодоо хүрэхийн тулд сэдвийнхээ хүрээнд чанарын өгөгдөл буюу баримт бичгийн шинжилгээнүүдийг хийж, ажиглалт, ярилцлага, оролцогч талыг тандалт, санал асуулга зэрэг арга, аргачлалаар өгөгдлийг боловсруулан дүгнэлт гаргав. Судалгааны ажлын үр дүнд анх дэвшүүлсэн таамаглал батлагдсан бөгөөд барилгад өгөх хэрэглэгчийн үнэ цэн хэрэглэгчээс гарах зардал нь худалдан авах шийдвэрт нөлөөлдөг бөгөөд орон сууц худалдан авахдаа агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үнэр, хөрсний бохирдлоос хол, барилгын үндсэн хийц чанартай байх /барилгын материал/, гадаад талбайн тохижилт /машины зогсоол, барилгын гадуурх хашаа, хүүхдийн тоглоомын талбай, харуул хамгаалалт, спорт цогцолбор, 8 хувийн зээлд хамрагдах боломж, үзэгдэх орчин, орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан байдал, өрөөний зохион байгуулалт гэсэн үзүүлэлтүүд өндөр байгаа нь судалгаагаар батлагдаж байна. Цаашид салбарын үр дүнг сайжруулахын тулд хэрэглэгчээс гарах зардлыг тодорхойлж, барилгад өгөх хэрэглэгчийн үнэ цэнийн үзүүлэлтийг нарийн тодорхой болгож, тэдгээрийг хугацаа алдалгүй илрүүлж зорилтот өртгийн аргатай хослуулан сайжруулах талаарх санал зөвлөмжийг боловсруулсанаар судалгааны ажил дуусах болно. en_US
dc.subject үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээ en_US
dc.subject өртгийн удирдлага en_US
dc.subject барилга угсралт en_US
dc.subject орон сууц худалдан авагч en_US
dc.subject хэрэглэгчийн худалдан авах хандлага en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject маркетингийн элемент en_US
dc.subject брендийн холбоос en_US
dc.title Үнэ цэнийн эрэмбээр зорилтот өртөг тооцоолох нь /Барилгын салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах