СЭЗИС - Бүтээлийн сан

Төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Алтангэрэл, Азжаргал
dc.date.accessioned 2018-06-20T06:53:37Z
dc.date.available 2018-06-20T06:53:37Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/977
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Дэлхийн 74 оронд салбартай, Европын тэргүүлэх банк BNP Paribas банкны гаргасан “World payment report” судалгаагаар 2014-2015 онд дэлхийн бэлэн бус төлбөрийн тоо 11.2%-иар өсч, 433.1 тэрбум хүрсэн нь сүүлийн 10 жилийн хувьд хамгийн их өсөлт байжээ. Бүс нутгийн хувьд энэ өсөлтөд хамгийн их нөлөөлсөн нь Азийн хөгжиж буй орнууд бөгөөд 43.4%-ийн өсөлттэй байсан байна. Тэр дундаа Хятад улсын хувьд ирэх 5 жилд бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээгээр тэргүүлнэ гэж таамаглаж байна. Манай орны хувьд Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримтлах бодлогод бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх нийтийн хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа. Уг үүргийнхээ дагуу олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байна. Үүнээс бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хөтөлбөр нь 2012 онд хэрэгжүүлсэн “Хувьсан шинэчлэгдэх дэвшилтэд мобайл банкны үйлчилгээ” хөтөлбөр бөгөөд мөнгөн хөрөнгийг солилцох үр ашигтай, найдвартай бүтцийг хөгжүүлэх, технологийн дэвшлийг ашиглан банкны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж хязгаарлагдмал хөдөө, орон нутгийн иргэдэд банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг шуурхай хүргэж, улмаар бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгох Төв банкны бодлогод нийцсэн зохицуулалт байлаа. Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх олон хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаа хэдий ч бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээ бага байсаар байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн иргэдийн хувьд бэлэн мөнгөний хэрэглээ өндөр хэвээр байсаар байна. Иймээс улсын хэмжээнд бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлж чадах хамгийн тохиромжтой хэрэгслийг тодорхойлох болон түүнийг хэрэглээг нэмэгдүүлэхэд төлбөрийн системийн оролцогчдын үүргийг тодорхойлох, бусад орны туршлагаас судлах хэрэгцээ байна гэж үзэж байна. Уг судалгааны ажлын зорилгыг “Монгол улсад хамгийн оновчтой төлбөрийн хэрэгслийг тодорхойлох, үүний хэрэглээг нэмэгдүүлэхэд оролцогч талууд хэрхэн дэмжих талаар санал, зөвлөмж боловсруулах” хэмээн томьёолсон ба уг зорилгын хүрээнд дараах онолын болон өнөөгийн байдлын судалгаануудыг хийсэн. • Төлбөр тооцооны хэрэгслийн үүсэл, хөгжил • Төлбөрийн систем, оролцогчид, тэдгээрийн үүрэг Төлбөр тооцооны хэрэгслийн хөгжлийг судлахын тулд зайлшгүй хүн төрөлхтний арилжааны нэгж болох мөнгөний хөгжлийг судлах шаардлагатай юм. Ихэнх хүмүүс мөнгө буюу money, бэлэн мөнгө буюу cash гэсэн ойлголтыг ижил утгаар ойлгож, төлбөрийн хэрэгсэл гэж ойлгодог. Мөнгө гэдэг нь арилжааны нэгж бөгөөд хийсвэр ойлголт юм. Мөнгө нь солилцооны, үнэ цэнийн хэмжүүрийн, үнэ цэнийг хадгалах үүргүүдийг гүйцэтгэдэг. Цаасан буюу бэлэн мөнгө нь мөнгөний хэрэглэгдэх хэлбэр бөгөөд арилжаа солилцоонд ашиглагдаж байгаагаараа төлбөрийн хэрэгсэл болдог. Мөнгөний түүхэн хөгжлийн явцдах төрөл, хэлбэрүүдийн талаар судалсан ба эдгээр төрлүүд нь нэгнийхээ сул талыг арилгах үүднээс гарч ирсэн ба эхэндээ зэрэгцэн оршдог боловч хөгжлийн явцад өмнөх хэлбэр нь түрэгдэн гарсаар байна. Цаасан буюу бэлэн мөнгө нь төлбөрийн хэрэгслийн хувьд хамгийн сонгодог хэлбэр гэж үздэг. Гэвч орчин үеийн төлбөрийн хэрэгцээ нь цаг хугацаа, орон зайг хамааралгүйгээр арилжаа хийх шаардлагатай тулгарч байгаа учраас цаасан мөнгөний хэрэглээ улам бүр багасч, цахим мөнгөний эргэлт нэмэгдсээр байна. Төлбөр тооцооны үйлчилгээ цахимжихын хэрээр түүнд түгээмэл ашиглагдаж байгаа төлбөрийн хэрэгслүүд нь төлбөрийн карт, мобайл банк, интернэт банк, мобайл хэтэвч зэрэг хэрэгслүүд байгаа бөгөөд эдгээрийн ялгаа, онцлогуудыг тодорхойлсон. Хоёр талын хоорондын мөнгөн шилжүүлгийг гүйцэтгэхээр зохион байгуулагдсан байгууллагууд, хэрэгсэл, дүрэм, журам, стандарт, техникийн шийдэл бүхий дэд бүтцийг төлбөрийн систем гэнэ. Төлбөрийн системийн оролцогчдын үүргийн талаар авч үзсэн бөгөөд төв банк нь төлбөрийн системийг зохион байгуулж, хянаж, удирдах, бодлогыг тодорхойлох хамгийн чухал үүрэгтэй оролцогч юм. Төлбөр тооцооны үйлчилгээний зах зээлийн дийлэнх хэсгийг арилжааны банкууд эзэлдэг. Сүүлийн үед үр ашигтай төлбөрийн системийг хөгжүүлэхэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч цахим компаниуд буюу FinTech компаниуд ихээр гарч ирж байна. Өнөөгийн байдлын судалгаа: • Төлбөр тооцооны хэрэгслийн хэрэглээ • Цаашдын хандлага Дэлхийн банкнаас 2014 онд улс орнуудын эдийн засгийн ангиллын дагуу төлбөрийн хэрэглээг тодорхойлсон бөгөөд тухайн үед төлбөрийн карт хамгийн их хэрэглэгдэж байна хэмээн тодорхойлсон байсан ба Европын тэргүүлэгч банк BNP Paribas банкнаас гаргасан судалгаанаас 2019 он хүртэлх чиг хандлагыг тодорхойлсон бөгөөд уг судалгааны үр дүнд 2019 он хүртэл мобайл банк үйлчилгээ хамгийн их өсөлттэйгөөр ашиглагдана гэж үзсэн байна. Мөн төлбөр тооцооны үйлчилгээ цахимжихын хэрээр системийн болон мэдээллийн аюулгүй байдлын асуудлууд чухал болж байгаа бөгөөд улс орнууд эдгээр асуудлыг зохицуулах хуулиуд санаачлан гаргасаар байна. Монгол улсын хувьд хөдөө орон нутаг болон УБ хотын хувьд мобайл банкыг хамгийн ихээр ашиглаж байгаа бөгөөд нийт идэвхтэй хэрэглэгчдийг дунджаар авч үзвэл хөдөө орон нутагт 32%, УБ хотод 51% байна. Идэвхтэй хэрэглэгчдийн хувийг харуулах ба нийт насанд хүрсэн хүн амын тоонд харьцуулбал энэ нь одоогийн байгаа хувиас бага болно гэсэн үг. Хэрэглэгчид төлбөр тооцооны аль хэрэгслийг ямар тохиолдолд түлхүү ашиглаж байгаа болон хамгийн тохиромжтой, аюулгүй хэрэгсэл гэж аль төлбөрийн хэрэгслийг үзэж, цаашид хэрэглэх хандлагыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн хандлагын судалгааг нийт 99 хүнээс авсан ба судалгааны үр дүнд мобайл төлбөрийн хэрэгслийг цаашид хэрэглэх хандлага нэмэгдэж байна гэсэн үр дүн гарсан. Төлбөр тооцооны системийн хууль эрхзүйн орчны хувьд Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны А-10, А-97 тушаалуудаар “Банк, санхүүгийн салбарын хууль, эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа ба уг хөтөлбөрийн хүрээнд 2018.01.01-нээс “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуулиар Монгол улсын төлбөр тооцооны систем, түүний оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, төлбөр тооцооны зарчмыг тогтоосон. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилж өгснөөр цахим мөнгөний хэрэглээний талаар үүсэж болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаалах боломжтой болж байна. Түүнчлэн төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосноор техник технологийн хөгжлийг даган гарч ирж буй FinTech буюу санхүүгийн технологийн компаниудад хөгжих өргөн боломж бий болж байгаа юм. Төлбөрийн системийн оролцогчдын өнөөгийн байдлын хувьд санхүүгийн зах зээлийн 94.1%-ийг 14 арилжааны банкууд эзэлж байгаа бөгөөд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч FinTech компани нь Мост ПСП ХХК юм. Цахим төлбөрийн төхөөрөмжөөр үйл ажиллагаа үзүүлэгч 28,271 байгууллага байгаа ба Дэлхийн банкны 2014 оны судалгаагаар Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 91.8% нь харилцах данс эзэмшиж байна гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр судалгаануудаас нэгтгэн дүгнэж Монгол улсын хувьд хамгийн тохиромжтой төлбөрийн хэрэгсэл нь мобайл төлбөрийн үйлчилгээ гэж тодорхойлсон бөгөөд үүний хэрэглээг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, зардал багатай, нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд FinTech компаниар дамжуулан явуулах нь тохиромжтой гэж үзлээ. Мобайл төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, FinTech компанийн үйл ажиллагааг дэмжихэд Төвбанк болон арилжааны банкуудын явуулах үйл ажиллагааг санал, зөвлөмж хэсэгт оруулсан. Түлхүүр үг Цахим мөнгө Мобайл банк Мобайл хэтэвч FinTech компани Төлбөрийн систем en_US
dc.subject Цахим мөнгө Мобайл банк Мобайл хэтэвч FinTech компани Төлбөрийн систем en_US
dc.subject Мобайл банк en_US
dc.subject Мобайл хэтэвч en_US
dc.subject FinTech компани en_US
dc.subject Төлбөрийн систем en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах