dc.description.abstract |
Монгол улсад хог хаягдлаас үүдэлтэй хөрс, агаар, усны бохирдол их байдаг бөгөөд дэлхийн чиг хандлага нь байгальд ээлтэй үйлдвэрлэл болох дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин ард иргэд ,ААН байгууллагууд, төр засаг бүх шатандаа өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг аван хог хаягдлын эсрэг системчилсэн менежменттэй байна.Манай улсад ч хог хаягдлын менежментийг сайжруулж , энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа дахин боловсруулах үйлдвэрлэлүүдийг дэмжих шаардлагатай тулгараад байна.
Дахин боловсруулах 16 үйлдвэр байгаагаас бидний өдөр тутамдаа хэрэглэдэг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд их хэмжээний хор уршиг учруулдаг гялгар уут дахин боловсруулж байгаа үйлдвэрийг төлөөлөл болгон сонгож өртөг тооцоололтын өнөөгийн байдлыг судлан өртгийн орчин үеийн хандлагаас үйлдэлд суурилан өртөг тооцох АВС аргыг сонгон өртгийн тооцоолол хийж уламжлалт аргаар тооцсонтой харьцуулсан.
Үйлдэлд суурилан өртөг тооцох АВС систем нь үйлдлүүдийг тодорхойлж түүнд хамааралтай зардлуудыг зардал чиглүүлэгч ашиглан хуваарилж бүтээгдэхүүн тус бүрийн өртгийг бодитой тооцсон. Тус үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний төрөл болон доторх хэмжээнээсээ хамааран нийт 27 төрлийн бүтээгдэхүүн байгаагаас үйлдэлд суурилан өртөг тооцсоноор 16 төрлийн бүтээгдэхүүний өртөг хямдарч байна.Үүнд: гол нэр төрлийн бүтээгдэхүүн тус бүр хэмжээнээс хамааран септик 15%- аар , кольцо 1000-тай нь 3.8%-р, 1500- тай нь10.4%-аар, шилжүүлэгч таг1000-тай 2.6%-аар, 1500-тай нь 4.8%-аар, таг,лүк 2.9%-аар, ширээ сандал хөл 20.4%-аар, энгийн сандал 16.3% , ширээ сандал ком 20.4%, түшлэгтэй сандал 18.3%-аар тус тус буурах боломжтой байна.
Үйлдэлд суурилан өртөг тооцох аргыг цаашид дахин боловсруулах үйлдвэрүүд дээр нэвтрүүлснээр өртгийг илүү бодитой тооцож , хэрэгцээгүй зардлуудыг хянан удирдаж ,үнийг оновчтой тогтоосноор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлж удирдлагын шийдвэр гаргалтанд нөлөөлж олон давуу талыг бий болгох боломжтойг харуулж байна. |
en_US |