СЭЗИС - Бүтээлийн сан

Мэдээллийн технологи ашиглан санхүүгийн тайлангийн шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Мөнбиш, Үүрийнтуяа
dc.date.accessioned 2018-06-20T04:06:57Z
dc.date.available 2018-06-20T04:06:57Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/968
dc.description.abstract ТОВЧХ УРААНГУЙ Санхүүгийн тайлангийн шинжилгээ, түүний хэрэглээний өнөөгийн байдлыг судлан үнэлэлт өгөх, мэдээллийн технологид үндэслэн санхүүгийн шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох нь судалгааны ажлын зорилго болно. Олон улстай харьцуулахад манай улсад санхүүгийн шинжилгээний программ хөгжөөгүй тусгайлсан санхүүгийн шинжилгээний программ хараахан хэрэглээнд нэвтрээгүй байна.Монгол улсад ашиглаж буй санхүүгийн программын эрх авсан 15 байгууллага байна. Эдгээр 15 байгууллагын санхүүгийн программд санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийдэг программ одоогийн байдлаар байхгүй байна. Санхүүгийн шинжилгээ нь санхүүгийн мэдээллийг задлан шинжилж нэгтгэсэн дүгнэлт өгдөг бөгөөд аж ахуй нэгжийн үйл ажиллагаа болон тэдний үйлдвэрлэл санхүүгийн үр дүнг судална. Санхүүгийн шинжилгээний зорилго нь хэрэглэгч үр дүнтэй ач холбогдол бүхий шийдвэр гаргахад чиглэсэн мэдээлэл боловсруулахад оршино. Санхүүгийн тайлангын шинжилгээ нь тооцоолж, дүгнэхэд бэрхшээлтэй мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай, тооцоолоход цаг хугацаа их шаарддаг. Мэдээллийн систем гэдэг нь байгууллагын үйл ажиллагааг хагас болон бүтэн автоматжуулсан тогтолцоо юм. Байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулсанаар янз бүрийн ажлууд дахь хүний оролцоог багасгадаг. Ингэснээр нэг талаас үйл ажиллагаанууд дахь зардал болон алдаанууд буурч, нөгөө талаас хурд болон чанар нь дээшилдэг. Мэдээллийн системд дараах үндсэн үйл ажиллагаа хийгддэг. 1. Мэдээллийг гадаад болон дотоод эх үүсвэрүүдээс оруулах 2. Оруулсан мэдээллийг хувиргах буюу боловсруулах 3. Мэдээллийн бүтээгдэхүүнийг гаргах 4. Оруулсан мэдээлэл болон боловсруулалтын үр дүнг хадгалах 5. Системийн гүйцэтгэлийг хянах Мэдээллийн системийн дээрхи үндсэн үйл ажиллагаанд үндэслэн санхүүгийн тайлангийн шинжилгээний тооцооллыг хялбарчлан боловсронгуй болгох боломжтой юм. Санхүүгийн тайлангийн шинжилгээнийг боловсронгуй болгохын тулд тооцоололыг хялбарчилж богино хугацаанд, ойлгомжтойгоор хүснэгт, диаграм, тэкстэн хэлбэрээр хэрэглэгчидийг мэдээллээр хангах, шаардлагатай байна. Иймээс санхүүгийн тайлангийн шинжилгээг мэдээллийн технологи ашиглан хялбарчлах, үр дүнг тодорхой ойлгомжтой болгох нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Мэдээллийн системд суурилсан санхүүгийн шинжээч программ нь санхүүгийн шинжилгээг хурдан шуурхай гаргах үүрэгтэй. Тус программ нь санхүүгийн 9 төрлийн шинжилгээг гаргахаас гадна программд бүртгэсэн компаниудын өгөгдлийг харьцуулан шугаман график ба графикаар харуулах боломжтой.Ингэснээр нь санхүүгийн шинжилгээний үр дүнг илүү товч тодорхой харах боломжоор хангаж өгсөн. Энэхүү программыг байгууллагуудад нэвтрүүлсэнээр шинжилгээний тооцооллыг хялбарчилж улмаар удирдлагыг байгууллагын үйл ажилагаанд дүгнэлт өгөх, шийдвэр гаргах мэдээллээр хурдан шуурхай хангана, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, цаг хугацаа болон зардал хэмнэнэ. en_US
dc.subject Санхүүгийн шинжилгээ, мэдээллийн систем, санхүүгийн шинжээч программ en_US
dc.subject мэдээллийн систем en_US
dc.subject санхүүгийн шинжээч программ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject санхүүгийн шинжилгээ төлбөрийн чадварын шинжилгээ en_US
dc.subject мэдээллийн технологи en_US
dc.subject хөрөнгө капиталын бүрэлдэхүүн en_US
dc.subject өсөлтийн шинжилгээ мэдээллийн бааз en_US
dc.title Мэдээллийн технологи ашиглан санхүүгийн тайлангийн шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах