СЭЗИС - Бүтээлийн сан

Удирдлага болон залуу ажилтнуудын харилцааны зөрчлийг тодорхойлох

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Баяраа, Золзаяа
dc.date.accessioned 2018-06-20T04:00:33Z
dc.date.available 2018-06-20T04:00:33Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/966
dc.description.abstract Дан ганц бизнесийн байгууллага гэлтгүй бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Харилцаа байгаа газар ямар нэгэн байдлаар харилцааны зөрчил үүсч байдаг. Харин сүүлийн жилүүдэд энэхүү харилцааны зөрчил нь ажилтан болон ажил олгогчдын хооронд илүү ажиглагдах болсон. Иймд энэхүү судалгааны ажлыг “Удирдлага болон залуу ажилтнуудын хоорондын харилцааны зөрчлийг тодорхойлох” гэсэн сэдэвтэйгээр хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилдаа “Удирдлага болон ажилтнуудын хооронд үүсдэг харилцааны асуудлууд, тэдгээрт наснаас хамаарсан хувь хүний онцлог шинж чанар, үнэт зүйл хэрхэн нөлөөлдөг талаар онолын судалгаа хийж, монголын бизнесийн байгууллагуудын удирдлага болон залуу ажилтнуудын үнэт зүйлийн ялгааг тодорхойлж эдгээрээс үүсэж буй харилцааны асуудлуудыг илрүүлэх” гэсэн зорилго тавин ажилласан. Судалгааны ажлын онолын хүрээнд Харилцаа, Харилцааны зөрчил, хувь хүний үнэт зүйлс үе хоорондын ялгаа буюу generation gap зэрэг сэдвийг судалсан бөгөөд тухайн сэдвүүдийн дагуу хийгдсэн эрдэм шинжилгээний ажил, диплом, судалгааны ажлуудыг судлан дүгнэж санал зөвлөмж болон судалгааны арга зүйн хэсэгт ашигласан болно. Харин судалгааны хамрах хүрээг сонгохдоо аль нэг салбарт баригдаагүй бөгөөд судалгааны үндсэн обьектыг 90-ээд оны залуу ажилтнууд, 70-аад оны удирдлагууд байхаар сонгон авч тэдний үнэт зүйлс, хандлагад нөлөөлөх нийгэм соёл, улс төрийн байдлын судалгааг мөн хийсэн. Эмпирик судалгааны хэсэгтээ судалгааны Анкетийн арга зүйг ашигласан бөгөөд “Хувь хүний үнэт зүйлсийн судалгаа” нэртэйгээр судалгааг авсан. Түүврийг сонгохдоо 95%-ийн магадлалтай, 10%-ийн алдаатай байхаар 90-ээд оны ажилтнуудын 97 өгөгдөл, 70-аад оны ажилтнуудын 97 өгөгдлийг тус бүр сонгон авч SPSS болон Excel зэрэг программ ашиглан өгөгдөлд шинжилгээг хийсэн. Үүний үр дүнд 70 болон 90-ээд оныхоны шинж чанар, онцлог, үнэт зүйлийг тодорхойлон, тэдгээрийг хооронд нь харьцуулалт хийж шинж чанар, үнэт зүйлсийн ялгаатай байдал болон зөрүү хамгийн ихтэй шинж чанаруудыг эрэмбэлсэн. Үүний дараагаар судалгааны ажлын үндэслэлд дурьдагдсан харилцааны зөрчлүүдийг ангилж түүнд нөлөөлж буй үнэт зүйлс, шинж чанарыг тус бүрт нь тодорхойлсон нь судалгааны ажлыг гол ололт болсон юм. en_US
dc.subject Research Subject Categories::HUMANITIES and RELIGION en_US
dc.subject байгууллагын харилцаа en_US
dc.subject үе хоорондын харилцаа en_US
dc.subject хувь хүний үнэт зүйл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject удирдлага болон залуу ажилтнуудын харилцаа en_US
dc.title Удирдлага болон залуу ажилтнуудын харилцааны зөрчлийг тодорхойлох en_US
ife.Диплом.Зөвлөх Түдэв, Оюунгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах