СЭЗИС - Бүтээлийн сан

Банк бус санхүүгийн байгууллагын салбарт нэгдэн нийлэх стратегийг хэрэгжүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Чулуунхүү, Дэчин-Отгон
dc.date.accessioned 2018-06-20T03:52:44Z
dc.date.available 2018-06-20T03:52:44Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/963
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаараа Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын нэгдэн нийлэх боломжийг тодорхойлохыг зорьсон ба хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн явдал нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Банк санхүүгийн байгууллагын хөгжлийн онол арга зүй, олон улсын туршлагыг судалж, бичил санхүүгийн байгууллагуудад хэрэглэгддэг өсөлт хөгжлийн стратегиудаас нэгдэн нийлэх замаар байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх нь Монголын ББСБ-уудад үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх гарц нь юм гэж үзлээ. ББСБ-ууд хоорондоо нэгдсэнээр хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг хангахын зэрэгцээ цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, чанарыг сайжруулах, хүүгийн хувь хэмжээг бууруулах, ажилчдын хөгжлийг дэмжих, санхүү эдийн засаг ил тод, эрүүл болох, засаглал төгөлдөржих зэргээр байгууллага бүхэлдээ хөгжих боломжийг бүрдүүлэх юм. Гэвч НН ажиллагаа бүр амжилттай хэрэгждэггүй бөгөөд нэг байгууллагад нөлөөлж буй хүчин зүйлс өөр байгууллагад яг ижил нөлөөлнө гэсэн зүй тогтол байдаггүй байна. Онолын судалгаагаар жижиг байгууллагуудын нэгдэл том байгууллагынхаас илүү үр дүнтэй байх боломжтой (Killian.J.McCarty 2009) бөгөөд сүүлийн жилүүдэд жижиг байгууллагуудын нэгдэл их хэмжээгээр хийгдэж байгаа нь батлагдаж байгаа юм. Эрхэлж буй ажил үйлчилгээний хувьд хоорондоо хамааралтай, ижил төстэй байх нь хамааралгүй нэгдэн нийлэх ажиллагаанаас илүү амжилттай байдаг болохыг Hayward (2002) хэлжээ. Иймээс Merger буюу нэгдэх стратегийг Монголын өнөөгийн нөхцөлд ББСБ-дад хэрэгжүүлэхэд байгууллагын болон удирдах ажилтнуудын түвшинд боломж бий эсэхийг тодруулах зорилгоор ХНХ нэмэгдүүлэх шаардлага бүхий ББСБ-ын хувь нийлүүлэгчид болон гүйцэтгэх удирдлагуудтай ярилцлага хийж нэгтгэн дүгнэсэн. НН-ийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь зорилтот компанийг зөв сонгох явдал бөгөөд нэгдэн нийлэлтийн нийцлийг үнэлэх онол загвар ашиглан зорилтот компанийн нийцлийг тодорхойлох загвар шинжилгээг хийсэн болно. en_US
dc.subject нэгдэн нийлэх ажиллагаа, ББСБ, синержи, merger, acquisition, synergy, microfinance, SME en_US
dc.subject ББСБ en_US
dc.subject синержи en_US
dc.subject merger en_US
dc.subject acquisition en_US
dc.subject synergy en_US
dc.subject microfinance en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Банк бус санхүүгийн байгууллагын салбарт нэгдэн нийлэх стратегийг хэрэгжүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах