СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн ашигт ажиллагааг сайжруулах боломжийн судалгаа /Арьс ширний салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Бямбабаяр, Баттүшиг
dc.date.accessioned 2018-06-20T03:24:35Z
dc.date.available 2018-06-20T03:24:35Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/957
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол орны гол салбаруудын нэг арьс ширний салбар, тэр дотроо арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдхүүн үйлдвэрлэл гэсэн 2 дэд салбарын аль алинд нь үйл ажиллагаагаа явуулдаг “Дархан Нэхий” ХК-ийн жишээн дээр хийгдсэн. Манай оронд сүүлийн жилүүдэд ихээхэн ач холбогдол өгч буй энэхүү салбарын хүрээнд олон улсын судалгаа болон жишиг орны харьцуулсан судалгааг хийж дотоодын салбарын онцлогийг тодорхойлох, тэрхүү онцлог нөхцөл байдалд тулгуурласан компанийн ашигт ажиллагааг сайжруулах арга боломжуудыг судалж цааш цаашдын салбарын хөгжил болон энэхүү салбарт өрсөлдөж буй ижил төстэй компаиудад хэрэглэгдэж болохуйц санал зөвлөмжийг боловсруулахад судалгааны ажлын гол зорилго оршино. Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхийн тулд нэн тэргүүн олон улсын арьс ширний салбарын судалгаа, цаашдын чиг хандлага болон жишиг улс болох Турк улсын арьс ширний салбарыг өөрийн орны салбартай хамтатган судалсан. Компанийн ашигт ажиллагааг сайжруулахын тулд санхүүгийн харьцааны шинжилгээ хийж компанийн санхүүгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн. Мөн түүнчлэн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны орны компанитай санхүүгийн харьцааны шинжилгээний үр дүнг харьцуулан шинжилснээр ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд, дутагдалтай талуудыг олж харах боломжтой болсон. Хугацааны харьцуулсан болон салбарын харьцуулсан шинжилгээний дүнд сонгон авсан компанийн хувьд хэд хэдэн асуудлыг дэвшүүлж цаашид эдгээрийг сайжруулах, улмаар ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг нь судлахаар судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Сонгон авсан компанийн хувьд хөрвөх чадварын үзүүлэлт маш өндөр, эрсдэл болон өгөөжийн түвшин бага байгаа нь харагдсан. Мөнгөний болон үйл ажиллагааны циклийн хувьд харьцуулан судалж буй компанитай ижил төстэй, нийт өрийн хэмжээ харьцангуй бага байгаа нь ашигт ажиллагааг хангалттай дэмжиж өгч чадахгүй байна хэмээн таамагласан. Эдгээр хүчин зүйлүүдэд тулгуурлан сонгон авсан компанийн ажлын капиталын удирдлагыг сайжруулах, урт болон богино хугацаат зээлийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх болон нийт хөрөнгийн эргэцийг сайжруулах тал дээр судалгаа шинжилгээ хийн санал зөвлөмжийг боловсруулсан. en_US
dc.subject Ашигт ажиллагаа en_US
dc.subject Du-pont en_US
dc.subject Арьс шир en_US
dc.subject дю-понт en_US
dc.subject арьс шир en_US
dc.subject дархан нэхий en_US
dc.subject гинжин хэлхээ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Компанийн ашигт ажиллагааг сайжруулах боломжийн судалгаа /Арьс ширний салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Батчулуун, Бүжинлхам


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах