СЭЗИС - Бүтээлийн сан

Хүлэмжийн үйлдвэрлэлд түшиглэн дотоодын нарийн ногооны хүртээмжийг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Алтангэрэл, Алтанзул
dc.date.accessioned 2018-06-20T03:20:08Z
dc.date.available 2018-06-20T03:20:08Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/956
dc.description.abstract Улс орны аюулгүй байдлын нэг чухал үзүүлэлт бол хүн амыг аюулгүй эрүүл хүнсээр хангах явдал юм. Монгол хүний хүнсний хэрэглээний гол нэр төрлийн 13 бүтээгдэхүүнд хүнсний ногоо зүй ёсоор тооцогддог болоод байна Энэхүү асуудлыг шийдэхийн тулд хөдөө аж ахуй, түүний дотор зарим эх үүсвэрийг бэлтгэдэг газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Мэдээж хүлэмжийн хувьд зуны буюу 6-аас 9 сар хүртэл ажиллах боломжтой хүлэмж, өвлийн буюу жилийн турш ажиллах боломжтой хүлэмжүүд байна. Жилийн турш хүн амаа хүнсний ногоо, нарийн ногоогоор хангахын тулд ЗГ-аас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийг хэрэгжүүлсэн. 2013 онд өвлийн хүлэмжийн 9 га байсан тухайн онд ЗГ-ын дэмжлэгтэйгээр хүлэмжийн аж ахуйг дэмжих зорилгоор олон аж ахуй нэгжийг өвлийн хүлэмж барихад зээлийн тусалцаа үзүүлж, өвлийн хүлэмжийн талбай 2017 онд 21,7 га буюу 2 дахин ихэссэн ч хүйтний улирал, 12 сараас 4 сарын хооронд гарах ургац муу, дотоодын нарийн ногооны хэмжээ өсөлт тийм ч их биш байна. Иймд энэ асуудлуудыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүлэмжийн ногоо үйлдвэрлэгчид тулгарч байгаа асуудлуудыг олж харах, нарийн ногоо хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хандлага дээр дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргахыг зорьсон. Улсын хэмжээнд 2017 оны байдлаар Голланд загварын өвлийн шилэн хүлэмж 11,8 га орчим, Хятад загварын өвлийн нарлаг хүлэмж 9,9 га, зуны нийлэг хальсан хүлэмж 51,7 га байна. Нийтдээ 84,4 орчим га хүлэмжийг ашиглаж 4823,5 тн нарийн ногоо хураан авсан байна. 2017 оны байдлаар манай улсын нийт хүн амын хэрэглээний 28 хувь хангаж, үлдсэн хувийг импортоор оруулж ирж байна. Өвлийн хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээ 2 дахин нэмэгдсэн ч, бүтээгдэхүүний гарцын хэмжээ 2015 оны ургац хураалтаас 3 хувиар нэмэгдсэн байна. Иймд энэхүү судалгаагаар нарийн ногоо хэрэглэгч дээр санал асуулгын аргаар , хүлэмжийн ногоо үйлдвэрлэгч дээр ярилцлагын аргаар , мөн хоорондын зуучлагч буюу худалдааны байгууллагууд дээр тандалт судалгааг тус тус явуулж, мөн статистик аргачлалаар Монгол улсын хүн амын хэрэгцээ, хэрэглээ, хүртээмж, өдрийн ноогдож байгаа нарийн ногоо, дотоодын болон импортын нарийн ногооны үнэ гэх мэтийг тооцоолон гаргаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд санал, зөвлөмж гаргасан бол шинээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуй нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө хэлбэрээр тараах материал бэлдлээ. en_US
dc.subject Research Subject Categories::FORESTRY, AGRICULTURAL SCIENCES and LANDSCAPE PLANNING en_US
dc.subject хүлэмж нарийн ногоо en_US
dc.subject хүнсний аюулгүй байдал en_US
dc.subject хүнсний хүртээмж нөөц en_US
dc.subject хэрэглэгч хөдөө аж ахуйн маркетинг en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Хүлэмжийн үйлдвэрлэлд түшиглэн дотоодын нарийн ногооны хүртээмжийг сайжруулах нь en_US
ife.Диплом.Зөвлөх Тэрбиш, Алтангэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах