СЭЗИС - Бүтээлийн сан

Венчур капиталыг ашиглан эхлэлийн шатандаа яваа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Дэлгэрсайхан
dc.contributor.author Бямбадорж, Цогт
dc.date.accessioned 2018-06-20T03:12:29Z
dc.date.available 2018-06-20T03:12:29Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/954
dc.description.abstract Венчур капиталын хөрөнгө оруулалт нь өнөөгийн хөрөнгө оруулалтын хэлбэрээ хорьдугаар зуунд олсон байдаг ч цаад санаа нь хүн төрөлхтний түүхэнд өөр хэлбээр олонтаа давтагддаг юм. Испанийн хатан хаан Isabella-н санхүүжилтаар Кристофер Колумб хаашаа явахаа ч мэдэхгүй далайд гарснаар өнөөгийн бидний мэдэх Америк тивийг барууны орнуудад нээж өгч байсан түүхтэй билээ. Хатан хаан тухайн үед Колумбыг санхүүжүүлснаар маш том эрсдэл хийж байсан ч венчур үйл явдлын эцэст Америк тивд асар уудам газар нутгийг эзэмших болсон гэдэг. Монгол улсын хувьд ВК салбар шинэ бөгөөд сангийн менежерүүд нь ч сайн бэлтгэгдэж амжаагүй яваа салбар. Гэсэн хэдий ч 2014 оноос ХОС-н тухай хууль (МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, 2013) хэрэгжиж эхэлснээр жинийг лонхноос нь гаргах эффект болж, Монгол улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогодоо хүртэл гарааны бизнес, инновацийг дэмжихээр тусгасан байна. Одоохондоо венчур гэрээнд оролцогч бүх талуудыг хууль өөрөө тодорхойлоогүй байгаа нь бас нэгэн хөгжлийг удаашруулах нөхцөл болж байгаа юм. Хөрөнгө оруулагч гэж хэн бэ? гэдгийг сайн зааж өгөх шаардлагатай юм. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл 2018 оны хавар л идэвхижиж эхэллээ. Өөрөөр авч үзвэл мөс хөдөллөө хэмээн ойлгож болохуйц хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж эхэлж байна. Монгол улсад маш хурдацтай өсөх потенциалтай салбар бий гэдгийг венчур капиталыг өнөөгийн олон улсын түвшинд судалж тренд чиг хандлагыг гаргаж ирснээр дотоодын чухал макро үзүүлэлтүүдтэй уялдуулан гаргаж ирэх боломжтой. Гаргаж ирсэн салбарыг венчур капитал хөрөнгө оруулалттай холбохын тулд санхүүжигч талаас юуг анхаарах ёстой вэ? тэдэнтэй хамтарч буй нөхцөлд ямархуу хандлагатай ажиллах ёстой вэ? гэдгийг ч мөн олох боломжтой. en_US
dc.subject Венчур капитал, эхлэлийн шатны бизнес, венчур капитал сан, старт-ап, хувийн хөрөнгө оруулалтын сан en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject венчур капитал en_US
dc.subject хөрөнгө оруулалт en_US
dc.subject эхлэлийн шатны бизнес en_US
dc.subject өндөр өгөөж en_US
dc.title Венчур капиталыг ашиглан эхлэлийн шатандаа яваа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах