dc.contributor.advisor |
Түдэв, Оюунгэрэл |
|
dc.contributor.author |
Батсуурь, Азбилэг |
|
dc.date.accessioned |
2018-06-20T02:52:07Z |
|
dc.date.available |
2018-06-20T02:52:07Z |
|
dc.date.issued |
2018-06-20 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/949 |
|
dc.description.abstract |
Төмөр зам нь улсын эдийн засаг, хөгжил дэвшилд шууд нөлөө үзүүлэх онцгой ач холбогдол бүхий салбаруудын нэг бөгөөд үр ашигтай байлгах нь нэн тэргүүний зорилт байна. Аливаа бизнесийн салбарт өрсөлдөөн байснаар үр ашиг, чанарыг байнга нэмэгдүүлж байдаг.
Монгол Улсын төмөр замын салбарт 3 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт шаардлагатай үр нөлөөг үзүүлж чадахгүй байна. Учир нь эдгээр байгууллагууд зөвхөн өөрийн эзэмшлийн суурь бүтэц дээр тээвэрлэлтийг хийж бусад суурь бүтэц дээр тээвэрлэлт хийдэггүй.
Энэхүү судалгааны ажлаар төмөр замын салбарт өрсөлдөөнийг бий болгох болох суурь бүтцийг нээлттэй ашиглах тогтолцоог нэвтрүүлснээр төмөр замын байгууллагуудын орлого хэрхэн нэмэгдэх, улмаар эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцохоор зорилоо.
Судалгааны ажилд хувилбар боловсруулах аргаар хувилбарууд боловсруулж зардал өгөөжийн шинжилгээг хийсэн. Тооцоололд зүтгүүрийн ашиглалтын зардлууд, төмрийн хүдрийн үнэ болон татвар, шимтгэлийн тоон мэдээллийг ашиглалаа.
Судалгааны үр дүнд суурь бүтцийн нээлттэй тогтолцоог нэвтрүүлснээр тээвэрлэгч байгууллагын хөрөнгө ашиглалт сайжирч орлого өсөх, суурь бүтэц эзэмшигч замыг төлбөртэй ашиглуулснаар хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, ашиглалтын зардал хэмнэх, үйлчлүүлэгчийн хувьд тээвэрлэлтийн хурд нэмэгдэхийн хирээр борлуулалтын орлого өсөх, улсын хувьд бүх төрлийн татварын орлого нэмэгдэх таатай нөхцөл бүрдэж байна.
Иймд Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг нэг шат урагшлуулах суурь бүтцийн нээлттэй ашиглах тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай эрхзүйн болон техникийн орчинг бүрдүүлэх шаардлагатай. |
en_US |
dc.subject |
Төмөр замын тээвэр, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч |
en_US |
dc.subject |
суурь бүтэц эзэмшигч |
en_US |
dc.subject |
тээвэрлэгч |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.subject |
Төмөртэй өртөө-Замын Үүд өртөө |
en_US |
dc.subject |
төмөр замын тээврийн үйл ажиллагааны үр ашгийг зардал |
en_US |
dc.title |
"Төмөртэй өртөө-Замын Үүд өртөө" чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааны үр ашгийг зардал, өгөөжийн шинжилгээний аргаар тооцож дээшлүүлэх нь /Төмөр замын тээврийн салбар / |
en_US |