СЭЗИС - Бүтээлийн сан

Гадаад худалдааны санхүүжилтийг ашиглан эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж /Бизнес эрхлэгчдийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Бороохой, Энхбаяр
dc.date.accessioned 2018-06-20T02:48:22Z
dc.date.available 2018-06-20T02:48:22Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/948
dc.description.abstract Улс орон бүрийн өмнө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах асуудал чухал байдаг. Зарим бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэх нь гаднаас авахаас зардал өндөр байдаг учраас улс орнууд бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хоорондоо солилцох шаардлага бий болдог. Энэхүү хил дамнасан худалдааг гадаад худалдаа гэдэг. Манай улсын эдийн засаг гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай бөгөөд хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор авдаг. Харин сүүлийн үед Монгол Улсын экспорт импортын бүтээгдэхүүний харьцаанд нэлээд өөрчлөлт орж экспорт нэмэгдэж байна. Улс орнуудын компаниуд болон иргэд хоорондын эдийн засгийн гадаад харилцааных нь явцад үүсэх мөнгөн шаардлага, үүргийн дагуу төлбөрийг зохицуулан, зохион байгуулах олон улсын системийг олон улсын тооцоо гэнэ. Олон улсын практикт мөнгөн хэлбэрээр үйлдэж буй төлбөр тооцоог бэлэн мөнгөний болон бэлэн бус гэж ангилдаг. Орчин үед гадаад худалдааны төлбөр тооцооны ихэнх хэсэг нь бэлэн бус хэлбэрээр явагдаж байна. Гадаад худалдааны төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрийг үйлдэх аргаар нь аккредитивийн, баталгааны, инкассын, нээлттэй дансны, шилжүүлгийн гэх мэт ангилдаг. Манай улсын хувьд гадаад худалдаанд оролцогчид ялангуяа бизнесийн байгууллагууд туршлагагүй, нарийн мэргэшсэн мэргэжилтэн байдаггүй тул харамсалтай нь гадаад худалдаанд оролцох боломжоо тэр бүр ашиглаж чадахгүй байна. Харилцагч нартаа арилжааны банкнууд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байгаа боловч хангалттай бус байна. Иймд би “Гадаад худалдааны санхүүжилтийг ашиглан эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж” сэдвийн хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийн талаарх онолыг судлах, ямар арга хэрэгсэл нь хамгийн ашигтай байх, бизнесийн байгууллагын санхүүжилтийн асуудал нь юу байх, ямар байгууллагын хувьд анхаарлаа хандуулах зэрэг хүрээг хамарч, тухайлсан компаниудын эх үүсвэрийн зардлыг хэдэн хувиар бууруулж болох, улмаар санхүүгийн ямар эерэг нөлөө үзүүлэх боломжийг санхүүгийн шинжилгээнд үндэслэн судалсан. Судалгааны үр дүнд зээл болон эх үүсвэргүй аккредитивийн зардлын зөрүү өндөр гарч эх үүсвэргүй аккредитив нь ашигтай төлбөр тооцооны хэрэгсэл гэдгийг батлав. Мөн эздийн өмч, санхүүгийн харьцаа шинжилгээ зэрэгт эерэг нөлөөлөл үзүүлж буйг тоон үзүүлэлтээр харуулсан. en_US
dc.subject Гадаад худалдааны хэрэгслүүд, худалдааны санхүүжилт, аккредитив, баталгаа, санхүүгийн шинжилгээ en_US
dc.subject худалдааны санхүүжилт en_US
dc.subject аккредитив en_US
dc.subject баталгаа en_US
dc.subject санхүүгийн шинжилгээ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Гадаад худалдааны санхүүжилтийг ашиглан эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж /Бизнес эрхлэгчдийн жишээн дээр/ en_US
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах