СЭЗИС - Бүтээлийн сан

Үүрэг хариуцлагын R.A.C.I загварыг ашиглан ажлын байрны шинжилгээ хийх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Галбадрах, Сувд-Эрдэнэ
dc.date.accessioned 2018-06-20T02:16:52Z
dc.date.available 2018-06-20T02:16:52Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/944
dc.description.abstract Өнөөгийн бизнесийн ширүүн өрсөлдөөнд компаниуд олон арга хэрэгслийг ашиглаж зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдэхийг хичээдэг. Тэдгээр аргын нэг бол байгууллагын бизнесийн процессыг тодорхойлон сайжруулж, ажилчдын үүрэг хариуцлагыг зөв тодорхойлсноор хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох талаар хийсэн судалгаа их байдаг бөгөөд энэ сэдэв нь байнгын сайжирч, боловсруулагдаж байх ёстой сэдвийн нэг гэж судлаачийн хувьд үздэг. Компанийн зохион байгуулалтын бүтэц, алба хэлтсийн үндсэн үүргээр нь хувааж гаргасан ажлын барны тодорхойлолт зэрэг нь байгууллагын үйл ажиллагааг удирдах уламжлал арга юм. Энэ арга нь хэлтэс нэгжийн ажилчдын хамтын оролцоо уялдааг гаргаж чаддагггүй. Ажил үүрэг давхардах, хорондын уялдаа сул, хамтран ажиллаж чадахгүй, зөрчилдөөн бий болох тохиолдлууд амьдралд түгээмэл байдаг. Энэхүү судалгааны ажлаар байгууллагын одоогийн бизнес процессыг тодорхойлон R.A.C.I загварыг ашиглан процессд оролцогчдын үүрэг хариуцлагыг илүү тодотгосон ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг зорилоо. Хуучин ажлын байрны тодорхойлолт нь хэт нийтлэг, ерөнхий байдлаар боловсруулагдсан байсан нь ажил үүргийн хувьд давхардах, үүрэг хариуцлага нь тодорхойгүй байсан. Ажлын байрны шинжилгээг RACI загвараар хийсэн нь процессын ажилбар үе шат бүрт хариуцах эзэнтэй болсон, алба нэгжийн уялдаа холбоог тодорхойлж өгсөн зэрэг том давуу талыг бий болгосон. Үүнийг батлахын тулд тус компанид гарсан хариуцлага тооцох эзэнгүй кэйс дээр оролцогчдын ажлын байрны тодорхойлолтоор харьцуулалт хийсэн нь энэ загварын давуу тал, үр дүнг батлан харуулж байна. Иймд R.A.C.I загвараар ажлын байрны шинжилгээ хийхэд практикт ашиглах боломжтой бөгөөд ялангуяа барилга, зам гэх мэт дэд бүтцийн салбарт энэ арга тун тохиромжтой юм. en_US
dc.subject Бизнес процесс, Процессын сайжруулалт, Бизнес процессын зургалал, Ажлын байрны шинжилгээ, Ажлын байрны тодорхойлолт, en_US
dc.subject Процессын сайжруулалт en_US
dc.subject Бизнес процессын зургалал en_US
dc.subject Ажлын байрны шинжилгээ en_US
dc.subject Ажлын байрны тодорхойлолт en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Үүрэг хариуцлагын R.A.C.I загварыг ашиглан ажлын байрны шинжилгээ хийх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах