СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн гар утас худалдан авах зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Доржпүрэв, Сүхчулуун
dc.date.accessioned 2018-06-14T07:14:46Z
dc.date.available 2018-06-14T07:14:46Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/939
dc.description.abstract Шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ачаар өнөөдөр та бидний гар дээр өдөр тутмын хэрэглээ болсон гар утас гэдэг зүйл нь амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөхөд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар байна. 2000 онд 154.000 үүрэн телефон хэрэглэгчтэй байсан манай улс 2017 оны 6-р сарын 30-ны байдлаар 3,786,858 хүртлээ өссөн байна.Энэ нь МУ-ын тухайн оны хүн амын болох 3,177,899 хүнээс давсан үзүүлэлт юм. Дээрх тоон мэдээнээс харахад үүрэн телефон хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч хэрэглэгчдийн гар утасны хэрэглээний хэв маяг өөрчлөгдөн, үүнээс худалдан авах зан төлөв нь дагаад өөрчлөгдөж байна. ХХЗХ-ны 2017 оны эхний хагас жилийн тайланд МУ-ын нийт гар утас хэрэглэгчдийн 66% нь андройд, 17.5% нь ios үйлдлийн системтэй гар утас хэрэглэж байгаа гэсэн тооцоо байдаг ч судлаач миний зүгээс энэ тоон мэдээлэл нь бодит байдалтай зөрж байгаа тул энэхүү судалгааны ажлаараа хэрэглэгчид ямар хүчин зүйлсээс хамааран, аль брэндийн гар утас худалдан авч, ашиглаж буй, гар утасны салбарын өнөөгийн байдал ямар байгааг судлах зорилтыг тавин судалгааны ажлаа эхлүүллээ. МУ-ын хэмжээнд хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвийн судалгаа олон арав байдаг хэдий ч өдөр тутмын өндөр давтамжтай хэрэглэгддэг гар утас худалдан авах зан төлөвийн судалгаа ховор байгаа юм. Иймээс УБ хотын хэмжээнд байгаа 18-аас дээш насны хөдөлмөрийн насны 935.000 орчим гар утас хэрэглэгчдийг төлөөлүүлэн 389 хүнээс анкетийн аргаар гар утас худалдан авах зан төлөвийн судалгааг авсан. УБ хотын хэмжээнд судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 78.9% нь 1 гар утас хэрэглэж байгаа ба үүнээс 61.2% нь ios үйлдлийн системтэй буюу iPhone, 32.3% нь Samsung, үлдсэн 6.4% нь бусад үйлдлийн системтэй гар утас хэрэглэж байгаа юм. iPhone маркын гар утас хэрэглэгчдийн 54.2%, Samsung брэндийн гар утас хэрэглэгчдийн 38% нь тухайн брэндээ удаан хугацааны турш хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгчид ажээ. Судалгаанд оролцсон хэрэглэгчдээс 136 нь Samsung брэндийг хэрэглэж байгаад гар утсаа солихдоо 67 нь iPhone хэрэглэгчийн эгнээнд шилжсэн бол, iPhone хэрэглэж байсан 206 хэрэглэгчээс 40 нь буюу 19.4% нь Samsung хэрэглэгчийн эгнээнд шилжжээ. Эндээс харахад iPhone хэрэглэгчид retention rate буюу хадгалагдах түвшин (брэнддээ үнэнч байх) нь бусад брэндүүдээс өндөр байгаа нь АНУ-ын хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнтэй адилхан байгаа юм. Мөн гар утсаа сольсон шалтгаанаар нь ангилан авч үзвэл хамгийн өндөр хувийг буюу iPhone хэрэглэгчдийн 45.1% нь загвар нь хуучирснаас болж сольсон гэжээ. Судалгаанд хамрагдсан гар утас хэрэглэгчдийн 70.17% нь одоо ашиглаж байгаа гар утсаа шинээр нь худалдан авсан бол үлдсэн 29.83% нь хуучнаар нь худалдаж авсан гэж хариулжээ.УБ хотын хэмжээнд байгаа гар утас хэрэглэгчдийг хүчин зүйлсийн шинжилгээний хариунд үндэслэн багцлан авч үзвэл утасны чанар, түүн дотроо цэнэг барилтанд илүү их ач холбогдол өгдөг ба хэрэглээний давтамжтийн хувьд нийгмийн сүлжээ буюу facebook-ийг бусад функцээс илүүтэйгээр ашиглаж байна. Нэгтгэн дүгнэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх болох 57.84% нь 21-30 насныхан байгаа ба залуучуудын дунд iPhone брэндийн гар утсыг түлхүү хэрэглэж байгаа нь судалгааны үр дүнгээр батлагдлаа. Мөн МУ-ын хэмжээнд шинэ гар утас худалдан борлуулж байгаа хувь хүн болон байгууллагууд даатгалын компанитай хамтран даатгалын үйлчилгээ гаргахыг зөвлөж байна. en_US
dc.subject Хэрэглэгч en_US
dc.subject Хэрэглэгчийн худалдан авах зан төлөв en_US
dc.subject Гар утас en_US
dc.subject Ухаалаг утас en_US
dc.subject Амьдралын хэв маяг en_US
dc.subject Нөлөөлөл en_US
dc.subject Хүчин зүйл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Хэрэглэгчийн гар утас худалдан авах зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах