Хураангуй:
Банк нь эдийн засгийн салбаруудад зээл олгох замаар хөрөнгө оруулалтыг хийж, мөн зээлийн эрсдэлийг удирдаж байна. Тус салбарт Төрийн зүгээс олгох дэмжлэг болон банкуудын олгосон зээлийн хэмжээ өсч байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж байна. Иймд энэхүү салбарын зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлага тулгарсан.
Тиймээс энэхүү судалгаагаар хөдөө аж ахуйн салбарын зээлийн эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлс, түүний эрсдэлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, эрсдэлийг тооцох, хэмжих, бууруулах арга замыг тодорхойлохыг зорьсон.
Энэхүү судалгааны ажлаар эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн чанарын шинжилгээг “Heat map” буюу эрсдэлийн дулааны зураглалаар, тоон шинжилгээг шугаман регрессийн загвар болон ложит пробит загвараар тодорхойлсон.
Банк нь байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтийг урьдчилан мэдэж, газар тариалангийн бүс нутгийн онцлогоос хамааран зээлийг олгох, хумих, багцыг удирдах, шаардлагатай тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааг даатгалд хамруулах арга хэмжээ авах нь эрсдэлийг бууруулахаар байна. Нөгөө талаас ажилтнуудыг чадваржуулах, салбарын талаарх мэдлэг, сургалтаар хангах, зээлийн ажилтны ёс зүй, шат дараалсан хяналтыг сайжруулснаар зээлийн эрсдэлийг бууруулах боломжтой байна.