СЭЗИС - Бүтээлийн сан

Бодлогын арга хэрэгслийг ашиглан арилжааны банкны зээлийн хүүг бууруулах боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Одбаяр, Халиун
dc.date.accessioned 2018-06-14T07:05:58Z
dc.date.available 2018-06-14T07:05:58Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/935
dc.description.abstract Монголын арилжааны банкуудын зээлийн хүү ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөр гэдгийг судлаачид, эдийн засагч нар баталж гаргасан ба хүүнд нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийг судлах, тэднийг удирдах замаар хэрхэн хүүг бууруулах боломжтой талаар олон судалгаа хийсэн нь эмпирик нотолгооны төвшинд хүрээд байгаа билээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл хүүний төвшин дорвитой буураагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндсэн шалтгаан юм. Бидний хийсэн судалгааны онцлог нь инфляци нам, тогтвортой төвшинд байгаа үед мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэн бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж инфляцийг нам, тогтвортой төвшинд барихын тулд олон нийтийн мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хүлээлт таамаглалыг зорилтот төвшинтэй нийцүүлэх, засгийн газраас хараат бус байх (Төв банкны хараат бус байдал) нь суурь нөхцөл болдог гэдгийг нотолсноор бусад судалгааны ажлаас ялгаатай. Судалгааны ерөнхий бүтэц нь зээлийн хүү, мөнгөний бодлогын хамаарлыг судалж, мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан зээлийг хүүг бууруулах боломжийг онолын судалгаагаар нотлон харуулах юм. Инфляцийн төвшин өндөр, хэлбэлзэл ихтэй үед Төв банкны бодлогын хүүг бууруулж мөнгөний тэлэх бодлого явуулах нь зээлийн хүүг бууруулах нөлөөтэй боловч инфляцийг улам хөөрөгдөх эрсдэлтэй. Тиймээс эхний ээлжинд инфляцийн төвшин, хэлбэлзлийг бууруулсны дараагаар бодлогын хүүгээр дамжуулан зээлийн хүүг бууруулах боломжтой. Инфляцийг нам тогтвортой төвшинд барих зорилготой инфляцийг онилох мөнгөний бодлогын үндсэн зарчим нь олон нийтэд инфляци тогтоосон хувьд байна гэсэн хүлээлтийг үүсгэх, олон нийт зорилтот төвшин биелнэ гэдэгт нь итгэж өөрсдийн шийдвэр гаргалтдаа ашигласнаар мөнгөний бодлого бүрэн хэрэгжих юм. Харин Төв банк Засгийн газраас хараат бус, нээлттэй, хариуцлагатай байснаар олон нийт мөнгөний бодлогод итгэж, хүлээлт таамаглал үүсгэдэг. Ингэснээр инфляцийг тогтоосон хувьд барих мөнгөний бодлогын дунд хугацааны зорилго биелж, цаашилбал мөнгөний тэлэх бодлого явуулах замаар зээлийн хүүг бууруулна. Судалгааны хэсэгтээ Төв банкны бодлогын хүү зээлийн хүүнд хэрхэн нөлөөлдийг VECM загвар ашиглан тооцсон. Мөн инфляцийг онилох бодлого хэрэгжүүлдэг 27 орны Төв банкны хараат бус байдлыг Монголбанкны одоогийн нөхцөл байдалтай харьцуулж, Төв банкны хараат бус байдлыг хууль эрх зүйн заалт дээр суурилан үнэлдэг BP үнэлгээ, LVAU-LVAW индекс, GMT индексийг ашиглан хуулийн хүрээнд хараат бус байдлын төвшинг гаргасан. ТБҮЦ-ны хүүний өөрчлөлт нь 3 сарын хоцрогдолтой төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд нөлөөлдөг бөгөөд урт хугацаан дахь 1 хувийн ТБҮЦ-ны хүүний өсөлт нь төгрөгийн зээлийн хүүг 0.8 хувиар өсгөдөг. Монголбанкны хараат бус байдал BP үнэлгээгээр бага, GMT индексээр 50%, LVAU индексээр 50% тус тус гарсан. en_US
dc.subject Зээлийн хүү, хадгаламжийн хүү, инфляци, Төв банк, Мөнгөний бодлогын арга хэрэгсэл, Инфляцийг онилох мөнгөний бодлого, Төв банкны хараат бус, бие даасан байдал en_US
dc.subject хадгаламжийн хүү en_US
dc.subject инфляци en_US
dc.subject Төв банк en_US
dc.subject Мөнгөний бодлогын арга хэрэгсэл en_US
dc.subject Инфляцийг онилох мөнгөний бодлого en_US
dc.subject Төв банкны хараат бус, бие даасан байдал en_US
dc.title Бодлогын арга хэрэгслийг ашиглан арилжааны банкны зээлийн хүүг бууруулах боломж en_US
ife.Диплом.Зөвлөх Батбаатар, Мөнхзаяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах