СЭЗИС - Бүтээлийн сан

Борлуулалтын ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлыг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Эрдэнээ, Тулга
dc.date.accessioned 2018-06-14T06:41:20Z
dc.date.available 2018-06-14T06:41:20Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/927
dc.description.abstract Хүний СХУБ нь хувь хүн болон байгууллагын амжилттай эерэг хамааралтай тухай олон ном, судалгааны ажлууд нотолдог. Борлуулалтын ажилтнуудын хувьд харилцагч буюу худалдан авагчтай ойлголцож, сайн харилцаатай байх нь борлуулалтад чухал нөлөөтэй ба СХУБ нь үүнд эерэгээр нөлөөлдөг байна. Монгол хэл дээр СХУБ, түүний үнэлгээтэй холбоотой ажлууд хомс байгаа бөгөөд энэ төрлийн судалгааны ажлууд ихэд үгүйлэгдэж байгаа тул судлаач миний бие борлуулалтын ажилтнуудын төлөөлөл болгон MCS группийн Анунгоо ХХК болон Маркет Гэйт ХХК дээр СХУБ-ын үнэлгээг Genos EI Inventory аргаар хийсэн болно. СХУБ-ын онол загвар, үнэлгээний аргуудыг судлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний хэрэгслийг Монгол хэл дээр орчуулан ашиглахад тохиромжтой эсэх, мөн СХУБ болон борлуулалтын ажилтны нас, хүйс, боловсрол, ажлын туршлага, албан тушаал, KPI үнэлгээ зэргийн хамаарлыг судлах нь судалгааны ажлын минь зорилго болно. Судалгааны үр дүнд сонгон авсан үнэлгээний хэрэгсэл (Genos EI Inventory) нь найдвартай байдлын шинжилгээгээр Кронбахын альфа 0.915, Genos гарын авлагад заасан шаардлагуудыг ерөнхийдөө хангаж байгаа буюу Монгол хэл дээр орчуулан ашиглаж болохоор байна гэж үзсэн. Шаардлагатай зарим нэг шинжилгээг хийхэд түүврийн хэмжээ тохиромжгүй байсан ба судалгааны ажлын үр дүнд СХУБ-ын оноо бусад орны 5000 орчим хүн дээр хийгдсэн үнэлгээний дунджаас 27 оноогоор доогуур гарсан. СХУБ нь судалгаанд оролцсон борлуулалтын ажилтнуудын хүйстэй сул хамааралтай буюу эмэгтэйчүүдийн СХУБ эрэгтэйчүүдийнхээс өндөр, борлуулалтын ажилтнуудын KPI үнэлгээ нь нийт СХУБ-тай эерэг сул хамааралтай гэсэн үр дүн гарсан. en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал, Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлын загварууд, Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлын үнэлгээ, Genos Emotional Intelligence Inventory, Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал ба борлуулалтын гүйцэтгэл en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлын загварууд en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлын үнэлгээ en_US
dc.subject Genos Emotional Intelligence Inventory en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал ба борлуулалтын гүйцэтгэл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Борлуулалтын ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлыг үнэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах