СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын загварын агентлагуудын олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Мэндбаяр, Наранмандах
dc.date.accessioned 2018-06-14T06:39:34Z
dc.date.available 2018-06-14T06:39:34Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/926
dc.description.abstract Өнөөдрийн монголын загварын салбарын хөгжлийн чиг хандлага нь гадаадын загвараас хоцрохооргүй болсон ч түүнийг дэлхийн тавцанд хүргэх загварын агентлаг, загвар өмсөгч нь хангалтгүй байна. Энэ нь агентлагуудын дотоод өрсөлдөөн, гадаадын зах зээлд гарах сонирхол бага байгаагаас үүдсэн үйл ажиллагааны төлөвлөлтөөс харагдаж байна. Мөн загварын салбарыг өргөжин тэлэх боломж өндөртэй бизнес гэж харахгүй байгаатай ч холбоотой. Энэ судалгааны ажлаараа загварын агентлагууд болон загвар өмсөгчид гадаадын зах зээлд гарах сонирхол байдаг эсэх, агентлагуудын үйл ажиллагааны стратеги судлах, загвар өмсөгчдийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх боломжийг илрүүлэх, арга замыг тодорхойлоход чиглэсэн. Үүний тулд загварын салбарт ажилладаг 10 компанийн үйл ажиллагааг судлах, тэргүүлэх 5 компанийн удирдах ажилтантай ярилцлагын аргаар зорилтот судалгаа хийх, мөн загвар өмсөгчдөөс асуулгын аргаар тэдний зах зээлд гарах боломж ямар түвшинд байгаа, давуу болон сул талуудыг тодорхойлох асуулгыг гаргалаа. Мөн азийн зах зээлд амжилттай яваа загварын агентлаг, холбоодуудын үйл ажиллагааны чиглэлийг судлаж, монголын агентлагуудтай харьцуулалт хийлээ. Судалгааны үр дүнд монголын загварын агентлагууд нь өөрсдөө дэлхийн загварын салбарт гарах шаардлагыг хангаагүй, гадаадын зах зээлд гарч ажиллах сонирхолтой ч стратеги төлөвлөлтгүй, зах зээлд ажиллах гэдгээ загварын шоу, арга хэмжээнд оролцох гэдгээр хязгаарласан байгааг тодорхойллоо. Мөн үйл ажиллагааны хувьд дотооддоо ялгарах, өртгөөр давамгайлах байдлаар өрсөлддөг стратеги барьж ажилладагаас загвар өмсөгчдийн үнэлгээг бууруулах, улмаар тэдний сарын орлого бага байх, өрсөлдөх чадварыг нь зөвхөн монголын нөхцөлд тохируулан хөгжүүлдэг байна. Гэтэл загвар өмсөгчид нь гадаадын зах зээлд ажиллах сонирхол өндөр боловч энэ зорилгодоо хэрхэн хүрэх талаар ойлголтгүй, өөрийн өрсөлдөх чадвараа загвар өмсөгч талаас илүү анхаарч, хувь хүний хөгжлийн талаас анхаардаггүй, загварын агентлагтаа хэт их найдсан гэсэн үр дүнд хүрсэн. Загварын агентлаг нь загварын салбар дахь бизнес эрхлэгч гэдэг утгаараа стратеги төлөвлөгөөтэй ёстой. Гадаадын агентлагууд нь дэлхийн брэндүүдэд зориулсан моделийг бэлтгэдэг бол монголын агентлагууд нь хувцасны загвар өмсөгчдийг бэлтгэдэг гэсэн том ялгаа байна. Энэ ялгаа нь эмпирик судалгааны үр дүнгээр батлагдсан. Ярилцлагын судалгаагаар агентлагууд нь дотоодын зах зээлд ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол загвар өмсөгчид нь гадаадын зах зээлд модель болон ажиллах сонирхол ихтэй байгаагаар гарсан. Гэвч харамсалтай нь загвар өмсөгчид агентлагтай хэт уялдаатай ажилладагаас гадаадын зах зээлд гарах хүчин зүйлээ буруу тодорхойлсон бөгөөд энэ нь агентлагын үйл ажиллагаатай уялдаатай юм. Судалгааны ажлын үр дүнд үндэслээд загварын агентлагууд нь хувцас загвар өмсөгч бэлтгэхээс илүү брэнд модель бэлтгэхэд анхаарах, олон улсын загварын холбоодуудтай хамтарч ажиллах, сургалтын үйл ажиллагаагааны стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, загвар өмсөгчид нь өрсөлдөх чадвараа илүү өргөн хэмжээнд харж өөрийгөө бэлтгэхэд анхаарах шаардлагатай. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject загварын агентлаг en_US
dc.subject загвар өмсөгчид en_US
dc.subject гадаадын загвар en_US
dc.subject дотоод өрсөлдөөн en_US
dc.subject модел en_US
dc.subject брэнд en_US
dc.title Монголын загварын агентлагуудын олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг судлах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Түдэв, Оюунгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах