СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын арилжааны банкуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Нацагдорж, Энхбаяр
dc.date.accessioned 2018-06-14T06:35:31Z
dc.date.available 2018-06-14T06:35:31Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/925
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго Монголын арилжааны банкуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшинг үнэлэх, банкуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшин болон тухайн банкны шинж төлвийг илэрхийлэх үзүүлэлт хоорондын хамаарлыг шинжлэхэд оршино. Судалгааны ажлын зорилгын хүрээнд компанийн засаглалын онол, зарчмууд, түүний дотор мэдээллийн ил тод, нээлттэй байдлын зарчим, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэх арга, хандлагыг онолын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын хүрээнд судлан, Монголын банкны системд нөлөө бүхий Хаан банк, ХХБ, Голомт банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банкуудыг сонгон авч мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшинг Монгол Улсын банкны салбарт мөрдөгдөж буй хууль, эрхзүйн зохицуулалтын дагуу заавал ил тод, нээлттэй болгосон байх ёстой мэдээллийн хүрээнд болон олон улсын түвшинд судлаачдын үнэлгээ, судалгааны ажилдаа өргөн ашиглаж буй Standard & Poor’s байгууллагын ил тод, нээлттэй байдлын үнэлгээний үзүүлэлтүүдийн дагуу тус тус үнэлсэн болно. Үнэлгээг тухайн банкны вебсайт болон жилийн тайлангаараа нийтэд ил тод, нээлттэй болгосон мэдээллүүдэд үндэслэсэн бөгөөд Монголын банкны системд нөлөө бүхий 6 банкны мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшинг хууль, эрхзүйн зохицуулалтын шаардлагын хүрээнд бүрэн биелүүлж байх ёстой үзүүлэлтүүдээр үнэлэхэд дундаж үнэлгээ 76 хувь, Standard & Poor’s олон улсын байгууллагын үнэлгээний үзүүлэлтээр үнэлэхэд дундаж үнэлгээ 34 хувьтай үнэлэгдлээ. Мөн банкуудын ил тод нээлттэй байдлын түвшин болон банкны шинж төлвийн үзүүлэлт хооронд хамаарал байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор 6 банкны 5 жилийн ил тод, нээлттэй байдлын түвшинг үнэлэн, уг үр дүнг банкны хэмжээ, ашигт ажиллагаа, ТУЗ-ын хэмжээ, хувьцааны төвлөрөл зэрэг үзүүүлэлттэй хамааралтай эсэхийг энэ чиглэлээр судалгаа хийсэн судлаачдын судалгааны ажил, загварт үндэслэн олон хүчин зүйлийн регрессийн загвараар үнэлэн шинжиллээ. Шинжилгээний үр дүнд корреляцийн шинжилгээгээр банкны мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшин нь банкны хэмжээнээс мэдэгдэхүйц эерэг (+0.49), ТУЗ-ийн хэмжээнээс сул эерэг (+0.44) хамааралтай, хувьцаа эзэмшлийн төвлөрлөөс мэдэгдэхүйц урвуу (-0.50) хамааралтай гарсан бол банкуудын ашигт ажиллагаа мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшин хооронд маш сул хамааралтай буюу хамаарал байхгүй гэсэн үр дүн гарлаа. Регрессийн загварын үнэлгээний үр дүнг t шинжүүрээр шинжихэд банкны хэмжээ гэсэн тайлбарлагч хувьсагчийн коэффициент ач холбогдолтой буюу банкны мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшинг тодорхойлно гэсэн үр дүн гарсан. Банкуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын өнөөгийн түвшингийн үнэлгээний үр дүнгээс банкуудын мэдээллийн ил тод, нээллтэй байдлын түвшин сайнгүй байгаа гэдгийг харж болох бөгөөд банкны салбарт засаглал, мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшинг сайжруулснаар санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалт, гадны хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад банкны салбарын зээлийн хүүний өндөр түвшин буурахад эерэг нөлөөлөл үзүүлэх нэгэн хүчин зүйл болох юм. Зохицуулагч байгууллага болон банкуудын зүгээс мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах чиглэлд эрхзүйн зохицуулалтуудыг сайжруулах, энэ чиглэлээр хариуцлагын тогтолцоог бий болгох, засаглал, мэдээллийн ил тод, нээлттэй байдалд зөвхөн хууль, эрхзүйн шаардлагын хүрээнд бус олон улсын сайн туршлагын хүрээнд хандах нь зүйтэй юм. en_US
dc.subject Мэдээллийн ил тод, нээлттэй байдал en_US
dc.subject Мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшин en_US
dc.subject нээлттэй байдал en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject арилжааны банкуудын en_US
dc.subject хаан банк en_US
dc.subject хас банк en_US
dc.subject төрийн банк en_US
dc.subject худалдаа хөгжлийн банк en_US
dc.title Монголын арилжааны банкуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах