Хураангуй:
Судалгааны ажил нь хувь хөрөнгө оруулагчид үзүүлж буй зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх сайжруулах, хөрөнгө оруулалтын зорилгыг нарийн толорхойлох, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад чиглэсэн. Судлаачдын үзэж буйгаар аливаа хүнд ямар нэгэн зан төлвийн гажуудал байдаг ба түүний нөлөөгөөр шийдвэр гаргадаг хэмээсэн. Үүний үндсэн дээр хөрөнгө оруулагчийн зан төлвийн гажуудлыг илрүүлэх, түүнийг сайжруулах замаар хөрөнгийг дахин хуваарилах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг оновчтой болгох зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнд хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг бэлдэж гаргасан. Уг баримт бичигт хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын зорилго, хүлээгдэж буй эрсдэл, өгөөж болон эрсдэл хүлээх чадвар, багцын удирдлага зэргийг тусгах ба үүнийг хөрөнгө оруулагчийн зан төлөвтэй холбож судалсан нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг илүү нарийн, оновчтой, бодитой, ирээдүйтэй болгож нэгэн шат дээш алхаж байна гэж үзэв.