СЭЗИС - Бүтээлийн сан

Дотоод аудитыг боловсронгуй болгох нь УБТЗ ХНН-ийн жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Жаргалсайханы, Жаргалмаа
dc.date.accessioned 2018-01-26T05:22:28Z
dc.date.available 2018-01-26T05:22:28Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/897
dc.description.abstract Монгол Улсын нийт эдийн засгийн байдал нь уул уурхайн салбар, эрдэс түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай оршдог. Тиймдээ ч уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн өндөр ач холбогдол бүхий салбарт тооцогддог. Тэгвэл уул уурхайн салбар нь өөрөө газарзүйн хувьд алслагдмал зайд орших гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлон хүргэх вэ гэсэн чухал асуудалтай нүүр тулдаг. Энэ боломжоор хангаж чадах хамгийн том ачаа тээврийн салбар нь төмөр замын салбар байдаг тул төмөр замын салбарын хөгжил нь эргээд Монгол Улсын эдийн засагт онц чухал нөлөөтэй байдаг. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ нь саяхныг хүртэл төмөр зам гэх чухал салбарын ачааг ганцаараа нуруундаа үүрч ирсэн байгууллага билээ. Тус нийгэмлэг нь Монгол Улсын гол төмөр замыг эзэмшдэг бөгөөд түүний хувьцааны 50 хувийг Монгол Улсын Засгийн газар, 50 хувийг “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг (РЖД) тус тус эзэмшдэг. Эдийн засгийн болон стратегийн хувьд чухал ач холбогдолтой төмөр замын салбар дахь хамгийн том байгууллага болсон “УБТЗ ХНН” нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтвортой, бие даасан байх эсэх нь түүний дотоодын аудитын нэгжийн үйл ажиллагаанаас шууд хамаарна. Иймд судлаачийн зүгээс “УБТЗ ХНН”-ийн дотоод аудитын өнөөгийн байдлыг судлан, тулгамдаж асуудлыг тодорхойлон, цаашдаа сайжруулах чиглэлт санал, зөвлөмж өгөхийг зорьсон болно. Энэхүү судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт дотоод аудитын онол, арга зүйн асуудал буюу дотоодын аудитын талаарх үндсэн ойлголт, мөн чанар, хамрах хүрээ, хэрэгжүүлэх зам болон дүрэм журам, стандартуудыг дэлгэрэнгүй судалсан. Хоёрдугаарт бүлэгт төмөр замын салбарын өнөөгийн байдал болон “УБТЗ ХНН”-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг дэлгэрэнгүй судалж, Аудитын хэлтэст судалгаа явуулан дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохыг зорьж ажилласан болно. Эцсийн бүлэгт тус байгууллагын дотоодын аудитын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нарийвчлан тодорхойлон илүү боловсронгуй болгох арга замыг илэрхийлэн, холбогдол санал зөвлөмж боловсруулснаар судалгааны ажлын зорилгодоо хүрч ажилласан. “УБТЗ ХНН”-ийн дотоод аудитын хэлтэст судалгаа явуулан өнөөгийн байдлыг тодорхойлоход аудиторуудын хэрэгцээт гарын авлага, мэдээллээр хангах болон сургалт хөгжлийн тал анхаарал хандуулахгүй байгаа нь харагдсан. Мөн дотоод аудитын нэгжийн хараат бус, бие даасан байдал алдагдаж, бүтцийн хувьд аудиторуудын дийлэнх нь гүйцэтгэх удирдлагад харъяалагдан, гүйцэтгэх удирдлагад ажлаа тайлагнан ажиллаж байна. Үүнээс гадна дотоод аудитын дүгнэлтийг гүйцэтгэх удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг хүндрэлтэй талуудыг засаж сайжруулах талаар зөвлөмж бэлтгэв. en_US
dc.subject Дотоод аудит en_US
dc.subject УБТЗ en_US
dc.subject төрийн аудит en_US
dc.subject төмөр зам en_US
dc.subject олон улсын төмөр зам en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Дотоод аудитыг боловсронгуй болгох нь УБТЗ ХНН-ийн жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах