СЭЗИС - Бүтээлийн сан

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авалтанд нөлөөлөх соёлын хүчин зүйлс

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Лхагвадорж, УНДРАХ
dc.date.accessioned 2018-01-26T05:16:11Z
dc.date.available 2018-01-26T05:16:11Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/895
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа Монгол хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдан авалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг соёлын талаас нь судлан тодорхойлохыг зорьсон. Манай улсын хувьд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаалагдаад нилээдгүй хугацаа өнгөрсөн боловч тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хангалттай хийгдээгүй байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй манай орны хувьд хэрэглэгчийн зан төлөв, соёлын ялгаа өндөртэй учраас Монгол хэрэглэгчийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авалтад нөлөөлөх судалгааг соёлын талаас нь судлах зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны үр дүнгээр тансаг бараа эзэмших нь нийгмийн статус, амжилтыг илтгэдэг, өөрөө өөрийгөө урамшуулах хэлбэр, өөртөө итгэх итгэл, брэндийн нэр хүнд гэсэн хувьсагчууд нь өндөр үзүүлэлттэй гарсан нь бидний уламжлан ирсэн соёлтой зайлшгүй холбоотой байгаа нь харагдаж байна. Энэ нь тэд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнтэй холбогдох олон төрлийн үнэ цэнийг ойлгож, хэрэгжүүлж байгааг харуулж байна. Тиймээс тансаг зэрэглэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд маркетингийн стратеги боловсруулахдаа хэрэглэгчдэд нэр хүнд бүхий бүтээгдэхүүн, түүний үнэ цэнийг онцлон, тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн худалдан авах зан төлвийг соёлын талаас нь судлан, хэрэглэгчдийн хөгжиж буй хүлээлтэд тохируулан ажиллах нь зүйтэй юм. Брэндийн нэр хүндэд ач холбогдол өгдөг амьдралын хэв маяг болон брэндийн хүлээн зөвшөөрөгдсөн нийгэм, сэтгэл хөдлөлийн үнэ цэнэ, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал нь уг хэрэглэгчдийн ирээдүйд тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүн худалдан авалтанд нөлөөлж байгааг харж болж байна. en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES en_US
dc.subject Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, соёл, монгол соёл, соёлын ялгаа en_US
dc.subject маркетингийн стратеги en_US
dc.subject брэнд удирдлага en_US
dc.subject хэрэглэгчийн зах зээл en_US
dc.subject соёл ба үнэт зүйл en_US
dc.subject хэрэглэгчийн хэрэгцээ en_US
dc.subject фактор шинжилгээ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авалтанд нөлөөлөх соёлын хүчин зүйлс en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах