СЭЗИС - Бүтээлийн сан

Төслийн удирдлагыг сайжруулах замаар үл хөдлөх хөрөнгийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Батсайхан, Алтайбаатар
dc.date.accessioned 2018-01-26T05:10:22Z
dc.date.available 2018-01-26T05:10:22Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/894
dc.description.abstract Манай орны барилга үл хөдлөх хөрөнгийн зах зээл олон жилийн эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалаад сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй уналтанд ороод байна. Судалгааны ажлын зорилго ньбарилгын салбарт үйл ажиллагаа явуулах нь өөрөө төслийн шинж чанартай байдагийг харгазан үзэж дээр дурдсан олон жилийн хүндрэл бэрхшээл бий болсон зах зээлд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч 6000 гаруй компаниудын хувьд төслийн удирдлагын оновчтой шийдэл стандартуудыг нэвтрүүлснээр өөрийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлахад чиглэгдсэн. Cудалгааны хүрээ нь төслийн удирдлагын олон улсад хэрэглэгддэг олон төрлийн стандартуудын харгалзан үзэж PMBok аргад тулгуурлан “Машин Механизм” ХК-н хэрэгжүүлж байсан төслүүдэд стандартыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар шинжлэх замаар санал боловсруулагдсан. Ингэснээр барилгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бүх компаниуд энэхүү судалгааны ажлын зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж өгөөжийг нэмэгдүүлэх боломж үүснэ. Судалгааны явцад барилгын зах зээлийн онцлог, макро орчны нөлөөллөөс хамаараад өгөөжийн хэмжээ нь он цагийн дарааллаар буурч байгаа нь харагдсан бөгөөд энэ асуудал нь судалгаанд хүндрэл учруулж байсан тул ижил онд хэрэгжсэн төслүүдийг сонгон авч стандарт хэрэгжүүлсэн зөрүүг харьцуулалтын арга ашиглан илрүүлж, ялгаа гарсан шалтгаануудыг тогтоох замаар алдаануудыг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх төсөлд хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөмж гаргасан. Түүнчлэн судалгааны явцад барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн хувьд стандартаас гажиж, зөрж хэрэгжүүлдэг нийтлэг алдаанууд ажиглагдсан бөгөөд эдгээрийг засаж цаашид хэрэгжүүлэх төслүүдэд өөрчлөлтүүдийг хийснээр үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон. “Машин механизм” ХК-нийн хувьд энэ салбарт олон жил ажилласан туршлагатай. Өөрийн хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн давуу талтай боловч төслийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тодорхой сул талууд байгаа нь харагдаж байна. Энэ нь тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, төслийг хэрэгжүүлэх явцад гарч байсан асуудлын хүрээнд хийсэн шинжилгээгээр тодорхойлогдсон. Иймээс төслийн удирдлагын шинэ бүтэц бий болгох, түүнд үндэслэж төслийн удирдлагын иж бүрэн төлөвлөгөө гаргаж ажиллах ингэхдээ төслийн удирдлагын үнэлгээг одоогийн 78%-с буулгахгүй, энэ дүнгээс өндөр байлгах шаардлагатай бөгөөд үүний тулд үйл ажиллагаандаа анхаарах асуудлууд болон бүтцийг тодорхойллоо. Тухайн байгууллагын шинээр хэрэгжүүлэх төсөл нь хэмжээ, хамрах хүрээний хувьд тус байгууллагын өмнө хэрэгжүүлж ирсэн төслүүдээс өргөн цар хүрээтэй тул зөвлөмжинд багтсан өөрчлөлт, төлөвлөгөөг хийх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Ингэснээр төлөвлөсөн өртөг, цаг хугацааны хувьд төсөл хэрэгжих боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject Барилга, Үл хөдлөх хөрөнгө, Төслийн удирдлага en_US
dc.subject үл хөдлөх хөрөнгө en_US
dc.subject төслийн удирдлага en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject төслийн өгөөж en_US
dc.subject төслийн төлөвлөлт en_US
dc.subject өртөгийн менежмент en_US
dc.subject эрсдэлийн менежмент en_US
dc.title Төслийн удирдлагыг сайжруулах замаар үл хөдлөх хөрөнгийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах