СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын энтрепренершип хандлагыг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Энхээ, Жүгдэрнамжил
dc.date.accessioned 2018-01-26T04:08:20Z
dc.date.available 2018-01-26T04:08:20Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/891
dc.description.abstract Байгууллагын энтрепренершип нь бизнесээ өргөжүүлэх, үр ашигаа нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессийг хөгжүүлэх, стратегиэ шинэчлэхэд чиглэсэн эрсдэлтэй алхам хийх, инноваци нэвтрүүлэхийг идэвхжүүлэн дэмжих механизм бүхий үйл ажиллагаа бөгөөд тэр тусмаа үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллагын хувьд өрсөлдөөний давуу байдлаа хадгалж үлдэхийн тулд байгууллагадаа энтрепренершип хандлага, уур амьсгалыг бий болгон ажиллахыг бизнесийн орчин шаардаж байна. Энэхүү судалгааны ажил нь Монголын үүрэн холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын энтрепренершип хандлагын түвшинг үнэлэх, санал зөвлөмж боловсруулах зорилготой. Байгууллагын энтрепренершип хандлагыг үнэлэх хэрэгсэл (CEAI)-н тусламжтайгаар үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл гэсэн 3 байгууллагын энтрепренершип хандлагыг үнэлсэн. Тухайн арга хэрэгсэл нь Удирдлагын дэмжлэг, Ажил үүргийн бие даасан байдал, Шагнал урамшуулал, Цаг хугацааны хүртээмжтэй байдал, Байгууллагын хил хязгаар гэсэн байгууллагын энтрепренершип хандлагыг хэмжих дотоод орчны 5 хүчин зүйлээс бүрддэг. Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд Монголын үүрэн холбооны 3 байгууллагын нийт 85 ажилтнаас судалгааг авч боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнд дээрх 3 байгууллагад энтрепренершип хандлага үүсч эхэлж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Түүнчлэн байгууллагын санал болгож буй үйлчилгээний тоо хэмжээ нь байгууллагын энтрепренершип хандлагатай хүчтэй эерэг хамааралтай гарсан. 3 байгууллагын үр дүнг тус тусад нь авч үзвэл нэг байгууллага дээр ажил үүргийн бие даасан байдлын хүчин зүйл амжилттай хэрэгжсэн байх бөгөөд нөгөө байгууллага дээр нь удирдлагын дэмжлэгийн хүчин зүйлийн үнэлгээ дундаас доош үр дүнтэй байсан. Харин асуулгын найдвартай байдлын үнэлгээгээр Цаг хугацааны хүртээмжтэй байдал болон Байгууллагын хил хязгаар гэсэн 2 хүчин зүйлийн дотоод нийлэмж муу гарснаар шинжилгээнд оруулах боломжгүй болсон. Мөн эдгээр 2 хүчин зүйлийн дундаж нь 3 байгууллагад дундаас доогуур гарсан нь энэ 2 хүчин зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай, удирдлагын зүгээс бодлогын хувьд дэмжих, соёлыг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна. Аливаа байгууллагын хувьд CEAI хэрэгслийг ашиглан өөрийн байгууллагын бүх ажилтнуудыг хамруулсан судалгааг авч шинжилснээрээ байгууллагынхаа энтрепренершип хандлага, цаашид анхаарал хандуулах, сайжруулах шаардлагатай хүчин зүйлсээ олж мэдэх боломжтой юм. Тухайн судалгаа нь анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэхийн аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. en_US
dc.subject Байгууллагын энтрепренершип, уур амьсгал, хандлага, үүрэн холбооны байгууллага, CEAI en_US
dc.subject уур амьсгал en_US
dc.subject үүрэн холбооны байгууллага en_US
dc.subject байгууллагын энтрепренершин en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Байгууллагын энтрепренершип хандлагыг үнэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах