СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны цахим үйлчилгээнд "төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллага"-ын оролцоог нэвтрүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганболд, Анхзүсэм
dc.date.accessioned 2018-01-26T04:00:26Z
dc.date.available 2018-01-26T04:00:26Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/888
dc.description.abstract Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэгчдэд хүргэх нь үйлчилгээний маркетингийн томоохон төлөөлөл болсон. Онол болон эмпирик судалгаагаар банкны бүтээгдэхүүн үйлчилгээний дараагийн чиг хандлага нь онлайнд суурилсан дижитал банкны үйлчилгээ байх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд олон улсын туршлага, түүхэн замнал, алдаа оноог судлан, туршин нэвтрүүлэх, тохиромжтой стратегийг сонгох замаар гүйцэтгэлийг сайжруулж чадна гэж үздэг. Энэхүү судалгааны гол зорилго нь банкны цахим үйлчилгээний өнөөгийн байдлыг тодорхойлж, цахим үйлчилгээний дэд бүтцийг бий болгох боломжит хувилбарыг санал болгоход оршино. Судалгаагаар Монголын арилжааны томоохон банкууд АТМ, ПОС-уудыг давхардуулан худалдан авч, цахим банкны үйлчилгээг нэвтрүүлэхэд дор бүртээ асар их хэмжээний хөрөнгө оруулан хөгжүүлж байгаа нь хөрөнгө оруулагчдад үр ашиггүй, эцсийн харилцагчдад өндөр үнэтэй, салбарын хэмжээнд хүндрэлтэй хөгжлийн үе шатанд гарсан нь тогтоогдсон. Үүнд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс бол нэгдсэн бодлого, стандартгүй давхардсан буюу зэрэгцсэн хөрөнгө оруулалт ихээр хийснээр алдагдал ихтэй болж эцсийн өртгийг харилцагч төлдөг байна. Судалгааны ажлаар Монголын арилжааны банкууд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэхдээ уламжлалт чиг хандлагыг өргөн ашигладаг болох нь тогтоогдсон. Харин олон улсад арилжааны банкууд нь АТМ, ПОС-ын паркийг байгуулж, төлбөр тооцоог төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төвлөрүүлж, дундын эзэмшлийн нэгдсэн сүлжээ үүсгэж давхардсан зардлыг бууруулж, илүү дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгодог байна. en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES en_US
dc.subject Research Subject Categories::TECHNOLOGY en_US
dc.subject Анхзүсэм en_US
dc.subject Төлбөр тооцоо en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.subject Цахим үйлчилгээ en_US
dc.subject мэдээллийн технологи en_US
dc.subject Судалгааны ажил en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Арилжааны банкны цахим үйлчилгээнд "төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллага"-ын оролцоог нэвтрүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Батчулуун, Бүжинлхам


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах