Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь олон улсын түвшинд бичил санхүүгийн байгууллагуудын ашиглаж буй эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга хэрэгслүүдийн онол, туршлагыг судлан Монгол Улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ББСБ-уудад бодитоор хэрэглэх аргазүйн зөвлөмж боловсруулахад оршино. Судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 36 ББСБ-ын удирдах түвшний албан хаагчдийг сонгон хамруулсан. Судалгааны ажилд индукц, дедукц, анализ, синтез, харьцуулалт, загварчлал, ажиглалт, тоон шинжилгээ, ярилцлагын аргуудыг ашигласан. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төлөвшил болон тухайн ББСБын зах зээл дээрх нэр хүнд, үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа, санхүүгийн үзүүлэлтүүдээс хамаарч санхүүгийн байгууллагууд эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. ББСБ-ын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга заямыг тодорхойлж, аргазүйг нэвтрүүлснээр ББСБ-ууд өсч дэвжих, үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх нэг хүчлүүр болохыг үгүйсгэх аргагүй. Ингэснээр банкны системийн нөлөөлөл өндөртэй манай улсын санхүүгийн систем харьцангуй тогтвортой байж, эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлнэ.