СЭЗИС - Бүтээлийн сан

Хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх боломж, арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Батбаатар, Хулан
dc.date.accessioned 2018-01-26T03:22:28Z
dc.date.available 2018-01-26T03:22:28Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/878
dc.description.abstract Монгол улс иргэдээ ядуурал, тэгш бус байдлаас хамгаалах ажлыг 75 жилийн өмнөөс эхлүүлж байжээ. Энэ хугацаанд хүн ам бараг тав дахин өсөж, нийгмийн хамгааллын хүрээ ч тэлсээр эдүгээ даатгал, халамжаас бүрдсэн томоохон тогтолцоо бүрдсэн байна. Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь 1995 оноос эхтэй нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхүүжүүлэх зарчимд суурилдаг халамжийн шинж чанартай хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтолцоо нь тэтгэврийн сангийн шимтгэлийн орлогоор сангийн зардлыг санхүүжүүлдэг. Мөн тэтгэврийн санд хуримтлагдаж буй мөнгөн хөрөнгийг эргээд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх зэргээр өсгөж үржүүлэх бодлого байхгүй. Иргэд өндөр эсвэл бага шимтгэл төлснийг үл харгалзан тэтгэвэр ойролцоо түвшинд тогтоогддог. Түүнчлэн энэ тогтолцоо нийгмээ ядуурлаас хамгаалах үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байгаа бөгөөд нийгмийг хамгаалах татаас улсын төсвийн дөрөвний нэгийг эзлэх болж, жилээс жилд өсч байгаа нь нийтийн хязгаарлагдмал хөрөнгийг бүтээн байгуулах, эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулах боломжийг хааж байна. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудад улсын тэтгэврийн тогтолцооноос гадна “хувийн тэтгэвэр”-ийн тогтолцоо бодитой хувь нэмэр оруулах боломж өндөр тул иргэд нь нэмэлт тэтгэвэртэй, хөдөлмөрийн чадвараа алдсан ч хэвийн амьдрах баталгаатай байдаг. Харин манай улсын хувьд ганцхан шатлалт тэтгэврийн тогтолцоотой өдийг хүртэл явсаар ирсэн. Хэдийгээр 2008 оноос манай улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудлыг анхааралдаа аван хэлэлцэж байгаа ч бодитоор хийж, хэрэгжүүлсэн ажил, батлагдсан хууль тогтоомж өнөөг хүртэл байхгүй байна. Эндээс дүгнэхэд МУ тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаа нь бүрэн харагдаж байна. Хувийн тэтгэврийн сан нь өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгодог, санхүүгийн салбарын зайлшгүй байх ёстой дэд бүтэц юм. Өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудад төрийн тэтгэврээс гадна хувийн тэтгэврийн тогтолцоо зэрэгцэн оршиж иргэдийг нэмэлт орлого олох боломжоор хангадаг. Өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн амьдрах баталгааг олгож төрийн нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж байдаг. Хувийн тэтгэврийн сан нь хувь хүмүүс болон тэдгээрийн ажил олгогчоос оруулсан шимтгэл хураамжаас бүрдэх бөгөөд хувийн тэтгэврийн тогтолцоог санхүүжүүлэх, иргэдэд ирээдүйн тэтгэврийн хангалттай орлого бий болгох зорилготой сан юм. Энэ сангууд нь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд /траст, сан, корпораци/ хэлбэртэй, эсхүл хуулийн этгээдийн эрхгүй хэлбэрээр байгуулагддаг. en_US
dc.subject Хувийн тэтгэврийн сан en_US
dc.subject тэтгэврийн даатгал en_US
dc.subject санхүүжилт en_US
dc.subject олон улсын тэтгэврийн тогтолцоо en_US
dc.subject хувийн тэтгэвр en_US
dc.subject тэтгэврийн тогтолцоо en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх боломж, арга замууд en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах