СЭЗИС - Бүтээлийн сан

Шингэн хүнс (NARTD) үйлдвэрлэгч дотоодын компаниудын худалдааны цэгийн борлуулалтыг нэмэгдүүлэх арга замууд (Сүлжээ супермаркетуудын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Батсүх, Даваадулам
dc.date.accessioned 2018-01-26T03:18:13Z
dc.date.available 2018-01-26T03:18:13Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/877
dc.description.abstract Худалдан авагчдын шийдвэр гаргах хэдхэн секунд нь тухайн брэндийн бизнесийг амжилтанд хүргэх үү эсвэл бүтэлгүйтэлд хүргэх үү гэдгийг шийддэг. Худалдан авагчийн шийдвэр гаргах үйл явц болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсны үндсэн дээр худалдааны цэг дээрх маркетингийн стратегиа тодорхойлсноор борлуулалтаа өсгөх боломжтой. Дотоодод худалдан авагчийг хэрэглэгчээс салгаж судалсан судалгааны ажил ховор байсан бол олон уласад 2004 оноос Шоппер маркетинг гэсэн ойлголт гарч ирснээр худалдан авагчийн зан төлөв, худалдан авалтын шийдвэр гаргах үйл явц, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг дэлгэрүүлэн судлах болсон байна. Өнгөрсөн оны статистик мэдээллээс харахад 2016 оны байдлаар жижиглэн худалдааны борлуулалт 7 хувиар буурсан байна. Өрхийн орлого бууран, валютын ханш чангарч хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсан ийм үед хэрэглэгчид хэрэглээний үндсэн нэр төрлийн хүнсэндээ илүү анхаарч бусад хэрэглээнд бага зардал гаргадаг. Энэ нь ундааны зах зээлийн эрэлтэд сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү өрсөлдөөн ширүүсч, зах зээл массаараа хумигдаж эхэлж байгаа үед шингэн хүнс үйлдвэрлэгч дотоодын компаниудын хувьд жижиглэн худалдааны цэгийн борлуулалтаа өсгөх нь сорилт болоод байна. Судалгааны ажлын зорилго нь шингэн хүнс үйлдвэрлэгч компаниудын худалдааны цэгийн борлуулалтыг өсгөх боломжийг судлахад оршино. Салбарын өнөөгийн байдал олон улсад болон дотоотод ямар байна вэ? Худалдан авагч худалдан авах шийдвэр гаргах үйл явц, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? гэдгийг судалснаар үйлдвэрлэгч компаниуд худалдааны цэгээр дамжуулан борлуулалтаа өсгөх боломжийг тодорхойлох юм. Ярилцлага болон ажиглалтын аргыг сонгон ашиглаж судалгааны ажлын өгөгдлөө цуглуулсан. Судлагдсан байдлын судалгаагаар худалдааны цэг дээр худалдан авагчийн шийдвэр гаргалтанд нөлөөлөгч гадны 5 хүчин зүйлийг тодорхойлсон. Эдгээр нь дэлгүүрийн уур амьсгал, ам дамжсан яриа, борлуулалтын ажилтан, лангуу, худалдааны цэг дээрх идэвхижүүлэлтүүд болно. Эдгээрээс нөлөөллийн түвшин өндөртэй ам дамжсан яриа, лангуу болон идэвхижүүлэлтийн арга хэрэгслүүдийг дэлгэрүүлэн судалсан. Эдгээр сонгосон хүчин зүйлсээ Номин, Макс, Оргил, Сансар гэсэн томоохон 4 супермаркетуудын худалдан авагчдыг судалгаандаа хамруулсан. Худалдааны цэгийн борлуулалтыг өсгөхийн тулд үйлдвэрлэгч болон жижиглэн худалдааны байгууллага дараах зүйлийг анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд: - Худалдан авагчид дэлгүүрт аль болох бага цаг зарцуулахыг хүсдэг тул хайсан бүтээгдэхүүнээ хайж олох болон сонголт хийхэд хялбар байдлыг бүрдүүлэх - Тусгай өрөлт, нэмэлт хөргөгч, анхаарал татахуйц савлагаа нь худалдан авалтын шийдвэр гаргалтанд хамгийн их нөлөөлдөг тул эдгээр хүчин зүйлсээр дамжуулан гэнэтийн худалдан авалтыг нэмэгдүүлэх . - Дэлгүүрийн үзүүлэлтийг сайжруулах: Худалдан авагчид кассан дээрх хүлээлгийн хугацаа, ажилчдын харьцаа болон урамшуулал багатай байдалд сэтгэл дундуур байдаг тул эдгээр үзүүлэлтийг сайжруулснаар өрсөлдөх давуу талыг бий болгох. en_US
dc.subject хэрэглэгчийн зан төлөв en_US
dc.subject хэрэглэгчийн худалдан авах зан төлөв en_US
dc.subject ммерчандайзинг нийлүүлэгч болон жижиглэн худалдааны байгууллага en_US
dc.subject жижиглэн худалдааны зах зээл en_US
dc.subject худалдан авагчийн маркетинг en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Шингэн хүнс (NARTD) үйлдвэрлэгч дотоодын компаниудын худалдааны цэгийн борлуулалтыг нэмэгдүүлэх арга замууд (Сүлжээ супермаркетуудын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах