СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны дотоод аудитыг сайжруулах боломж арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Чулуунбат, Мөнгөнтуул
dc.date.accessioned 2018-01-26T03:11:49Z
dc.date.available 2018-01-26T03:11:49Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/876
dc.description.abstract Банкны системийн тогтвортой байдал ба банкны үр дүнтэй үйл ажиллагааны гол хүчин зүйл нь банкны боловсронгуй тогтолцоо бүхий дотоод аудитын үйл ажиллагаа юм. Банкинд зүй зохистой дотоод аудитын системийг бий болгох, удирдлагыг үнэн зөв мэдээллээр цаг тухай бүр нь хангах, бий болсон буюу учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, хэмжих, үнэлэх, хянах явдал нь дотоод аудитын үндсэн гол үүрэг, зорилго юм. Дотоод аудитын ажлын гол зорилго нь эрсдэлийг тодорхойлж, үнэлэхэд удирдлагад туслах, байгууллагын дотоод хяналтын системийг сайжруулахад хувь нэмэр оруулахад оршино. Монголын банкны холбооноос 2015 онд хийсэн дотоод аудитын нэгжийн банкиндаа, банкны салбарт оруулж буй хувь нэмэр судалгаанд дотоод аудитын нийт ажилтнууд дунд эзлэх хувь 2,8 байна гэж гаргасан бол 2017 онд энэ үзүүлэлт 1,7 хувьд хүрч буурсан байна. Энэ нь нэг аудиторт ноогдох ажлын ачаалал ихсэж банкны үйл ажиллагаанд ашиглан шамшигдуулалт ихсэх магадлалтайг харуулж байна. Банкны дотоод аудитын үйл ажиллагааны судалгаанд арилжааны 5 банкны нийт 71 дотоод аудиторуудыг хамруулан ажилласан ба судалгааны дүнгээс аудитын нэгжийн 82% ТУЗ, 13% Аудит хариуцсан захирал, 5% гүйцэтгэх захирал харъяалагдаж байна. Энэ нь Банкны зохистой засаглалыг хэрэгжүүлэх зөвлөмж, Банкны тухай хуульд дотоод аудитын нэгж нь гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулах гэсэн заалтыг зөрчиж байна. Монгол улсын арилжааны банкууд аудитын тогтолцоог боловсронгуй болгох, эрсдэлийн удирдлагыг оновчтой зохион байгуулахын тулд ТУЗ-ийн харъяанд дотоод аудитын нэгжийг банкны үйл ажиллагаа, зохистой засаглалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сайжруулах талаар зөвлөгөө өгөх, Гүйцэтгэх удирдлагын харъяанд Хяналт, шалгалтын нэгжийг бодлого арга зүйн хэрэгжилт, зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх, өдөр тутмын хяналтыг хийх үндсэн чиг үүрэгтэйгээр зохион байгуулах нь зүйтэй байна. Иймд Банкны тухай хууль болон банкны зохистой засаглалыг хэрэгжүүлэх зөвлөмжийн хүрээнд Дотоод Аудитын Институт (IIA) -н Эрсдэлийн удирдлагын зохион байгуулалтыг бий болгоход зориулсан хамгаалалтын гурван шугам загварын дагуу банкны засаглалын бүтцийг сайжруулахад судлаачийн зүгээс хамгаалалтын 4 шугамын загварыг санал болгож байна. Хамгаалалтын 4 шугамын загвар нь дотоод аудитын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэсэнээр хяналтын процесс ба дүрэм журамд шинэ өөрчлөлт оруулах ба уг загварын дагуу гадаад адуиторууд эхний гурван шугамыг хараат бус байдлаар үнэлэх боломж бүрдэх бөгөөд гадаад аудиторууд нь байгууллагын засаглал ба хяналтын тогтолцоонд чухал үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж байна en_US
dc.subject Банкны аудит en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.subject дотоод аудит en_US
dc.subject зохистой засаглал en_US
dc.subject дотоод аудитын тогтолцоо en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Арилжааны банкны дотоод аудитыг сайжруулах боломж арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах