СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн гутал худалдан авалтанд брэнд танигдалт нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Батбаяр, Баярмаа
dc.date.accessioned 2018-01-26T03:05:17Z
dc.date.available 2018-01-26T03:05:17Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/874
dc.description.abstract Хэрэглэгч ямарваа нэг бүтээгдэхүүн худалдаж авах үед тухайн брэндийн танигдсан байдал буюу хараад нэрийг нь шууд санах, нэрлэх нь худалдан авах шийдвэрт нь нөлөөлөх магадлалтай юм. Брэнд танигдалт гэдэг нь хэрэглэгч тухайн брэндийг хаана ч , хэзээ ч харсан нэрийг нь хараад танидаг бас танидаг байхыг хэлнэ. (Aaker, 1996) Брэндийн танигдалт нь хэрэглэгч тухайн брэндийг санах болон таних гэсэн хэсгээс бүрддэг. Брэндийг санах гэдэг нь хэрэглэгч бүтээгдэхүүнийг ангиллалыг хараад нэрийн оновчтой санах үйлдлийг хэлдэг бол брэндийн танигдалт гэдэг нь хэрэглэгч брэндийн логог хараад танидаг байхыг хэлнэ гэжээ. Монгол улсын гутлын зах зээлийн 90% нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн эзэлдэг бол үлдсэн 10% нь дотооддоо үйлдвэрлэгдэж нийлүүлэгддэг байна. Эдгээр 90%-ийн импортын гутлын 60% нь брэндийн гутал эзэлж байна. Улаанбаатар хотод санамсаргүй түүврийн аргаар 268 гаруй хэрэглэгчдээс гутлын хэрэглээ худалдан авалтын талаар тандалтын судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 65% нь брэндийн гутал өмсөхийг илүүд үздэг гэсэн нь Монголчуудын дунд чанартай брэндийн гутал худалдан авах хандлага түлхүү байгааг харж болохоор байна. Жилд дунджаар 8 сая ам. долларын гутал импортлон оруулж ирдэг манай орны хувьд чанартай, загварлаг, дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг, нэр хүндтэй гутлын брэндүүдийг франчайзинг хэлбэрээр оруулж ирж буй компаниудын тоо өссөөр байгаа нь сайшаалтай. Эдгээр брэндүүдийн дунд байнгын өрсөлдөөн бий болж, зах зээлд эзэлж буй хувь хэмжээгээ нэмэгдүүлэх борлуулалтаа өсгөх, үнэнч хэрэглэг бий болгох нь гол сорилт болоод байна. Тиймээс гутлын брэндийн хэрэглэгчдэд танигдсан байдал нь худалдан авалтанд нь нөлөөлж буйг тодорхойлох зорилготой энэхүү судалгааны ажлыг хийлээ. Брэндийн танигдалт нь хэрэглэгчдийн худалдан авалтын эрмэлзлэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд томоохон их дэлгүүрүүдээр үйлчлүүлж буй гутал сонирхож байгаа 255 орчим үйлчлүүлэгчдээс анкетын аргаар судалгаа авсан ба судалгааны асуулгын хоорондын хамаарлыг тодорхойлохын тулд корреляцийн шинжилгээ хийж, статистик шинжилгээний SPSS 21.0 програм ашиглан судалгааны асуулт, таамаглал тус бүрт судалгааны үр дүнг боловсруулсан. Судалгааны үр дүнд хэрэглэгчдийн дунд Еcco болон Geox гэсэн хоёр брэндийн танигдалт өндөр байсан боловч хэрэглэгчдийн худалдан авалтанд эерэгээр нөлөөлөхгүй байсан юм. Харин дэвшүүлсэн таамаглал болох брэндийн танигдалт нь хүртэгдсэн чанарт эерэгээр нөлөөлдөг, брэндийн танигдалт нь брэндийн үнэнч байдалд эерэгээр нөлөөлдөг, хүртэгдсэн чанар нь брэндийн үнэнч байдалд эерэгээр нөлөөлдөг гэсэн таамаглалууд батлагдлаа. en_US
dc.subject Брэндийн танигдалт en_US
dc.subject хэрэглэгч en_US
dc.subject гутал en_US
dc.subject брэнд en_US
dc.subject худалдан авалт en_US
dc.subject танигдалт en_US
dc.subject гутал хэрэглэгч en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Хэрэглэгчийн гутал худалдан авалтанд брэнд танигдалт нөлөөлөх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах