СЭЗИС - Бүтээлийн сан

Барилгын материалын зах зээлд онлайн худалдааны платформ хөгжүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Даваажав, Цолмонтуяа
dc.date.accessioned 2018-01-26T03:02:50Z
dc.date.available 2018-01-26T03:02:50Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/873
dc.description.abstract Дэлхий дахинаа анх 20-р зууны жараад оноос онлайн худалдааны үүсэл тавигдаж АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн зориулалтаар сүлжээний үндэс суурийг тавьж байжээ. Тэгвэл өнөөдөр интернетгүйгээс бидний өдөр тутмын амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ. Интернетийн хөгжлийг дагасан бизнесүүд ч орлогоороо дэлхийд тэргүүлсэн байна. Үүний тод жишээ Amazon, Alibaba хэмээх онлайн худалдааны хамгийн том 2 сайтыг дурдаж болохоор байна. Онлайн худалдаа хөгжлийн явцад төлбөрийн систем, тээвэр ложистик гээд дагалдах бизнесүүд ч мөн өсөлттэй байна. Судлагдсан байдлын судалгаа хийх явцад энэ чиглэлээр дагнаж судлагдсан материал байхгүй харин онлайн худалдаа, хэрэглэгчийн зан төлөв чиглэлд судлагдсан эх үүсвэрүүд цөөнгүй байна. Тухайн сэдвийг сонгосон шалтгаан нь хэрэглэгчид өдрөөс өдөрт цаг хугацааг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, аль болох ажлын цагийг илүү үр бүтээлтэй ажиллах тэр боломжийг эрэлхийлж буй бизнесийн орчинд технологийн дэвшлийг ашиглах нь хамгийн зөв сонголт гэж үзсэн болно. Бид өдөр тутам интернетийн орчинд бизнесээ явуулдаг. Тэгвэл БМ онлайнаар худалдан авдаг эсвэл захиалга илгээх боломжтой болбол хэрэглэгч, үйлчлүүлэгч хэрхэн хүлээж авахыг гаргаж ирэх явдал байсан. Харин ямар арга замаар яаж нэвтрүүлэх вэ гэдгийг ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид илүүтэйгээр сонирхож байсан нь тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж буйг харуулж байна. Онолын судалгаанаас харахад дэлхий нийт тэр чигтээ цаасгүй буюу эко бизнест чиглэж буйг онлайн худалдааны борлуулалт хэдэн тэрбум доллар-аар хэмжигдэж байгаагаас харж болохоор байна. Мөн онлайн худалдааг бүрэн утгаар нь хөгжүүлэх асуудлыг платформ өөртөө бүрэн агуулах шаардлагатай бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ хэзээ хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч маш хурдан хөгжүүлж, шинэчлэх шаардлагтай байдаг. Амжилттай ажиллаж буй онлайн худалдааны платформууд хэрэглэгчээ өдөр бүр анхааралтай ажиглаж юуг авахдаа хаанаас эхлээд ямар арга замаар хайж буйг судалж, хэрэглээнд нийцсэн хялбар, ойлгомжтой байхад илүүтэй анхаардаг байна. Онлайн худалдааны үндсэн 4 загвар байдгаас B2B буюу Бизнес-Бизнес загварыг сонгож зах зээлийн асуудлыг танин мэдэх зорилгоор судалгааны ажлаа хийсэн бөгөөд маркетингийн судалгааны аргыг ашигласан болно. Судалгаанаас үзэхэд барилгын салбарын B2B хэрэглэгчийн 73 хувь нь онлайн худалдааны платформоор дамжуулан үйлчилгээ авах сонирхолтой Гэвч өнөөгийн зах зээлд онлайн худалдааг утгаар нь бүрэн хөгжүүлэхэд онлайн борлуулалт оффлайн борлуулалтын буюу бүтээгдэхүүний нөөц системд орсон байх шаардлагатай бөгөөд программууд хоорондоо интеграц хийх боломжтой байх нь хамгийн чухал юм. Гэсэн хэдий ч онлайн орчинд мэдээлэл хайдаг, худалдан авалт хийх сонирхолтой хэрэглэгч нийт судалгаанд хамрагдагсдын 56 хувь нь байсан. Харин барилгын материалыг ханган нийлүүлэгчдээс асуудлыг тодорхойлоход нийт судалгаанд хамрагдагсдын 43 хувь нь борлуулалтадаа сэтгэл ханамж муу байна гэж хариулсан. Платформд БМ байршуулсанаар сурталчилгаагаа бага зардлаар, өргөн хүрээнд хийж, хэрэглэгчидтэйгээ илүү ойр харилцах боломжтой болсноор харилцагчийн үйлчилгээ нь сайжирна. Мөн онлайн худалдааны платформоор дамжуулан БМ борлуулсанаар бүтээгдэхүүний өртөг тодорхой хэмжээнд буурах тухай байгууллага өрсөлдөх чадвар нэмэгдэх давуу талтай юм. en_US
dc.subject Business and economics, Онлайн худалдаа (E Commerce), Онлайн худалдааны загвар (E Commerce Model), Хэрэглэгчийн зан төлөв (Consumer Behaviour), Хэрэглэгчийн хандлага (User Attitudes), Платформ бүтэц (Platform Structure), Барилга (Construction), Барилгын салбар (Сonstruction Industry) en_US
dc.subject Онлайн худалдаа (E Commerce) en_US
dc.subject Хэрэглэгчийн зан төлөв en_US
dc.subject Хэрэглэгчийн хандлага en_US
dc.subject Платформ бүтэц en_US
dc.subject барилгын салбар en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Барилгын материалын зах зээлд онлайн худалдааны платформ хөгжүүлэх боломж en_US
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах