СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын корреспондент харилцаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх боломжийг судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Батчулуун, Хишигсүрэн
dc.date.accessioned 2018-01-26T02:52:11Z
dc.date.available 2018-01-26T02:52:11Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/869
dc.description.abstract Банкны үйл ажиллагаанд КБХ нь ач холбогдол өндөртэй бөгөөд харилцагчдынхаа хил дамнасан төлбөр тооцоог саадгүй, түргэн шуурхай гүйцэтгэх, гадаад худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бусад орны банк санхүүгийн байгууллагаас хямд эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэн өгдөг. Дэлхийн хэмжээнд КБХ нь 2009 оноос хойш огцом буурсаар нийт бууралтын хувь 25%-д хүрсэн байна. Иймд олон улсын КБҮА-ны орчин үеийн чиг хандлага, олон улсын банкууд КБХ-гаа цуцлахад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, монголын арилжааны банкуудын КБХ-ны өнөөгийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох ингэснээр асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбарыг боловсруулахад энэхүү судалгааны ажил чиглэгдсэн болно. Судлагдахууныг бодит орчинд шууд ажиглаж болохуйц байсан тул мэдээллийг цуглуулахдаа ажиглалтын арга, тэмдэглэл хөтлөх арга, бүтэцлэгдээгүй ярилцлагын аргыг ашиглан чанарын судалгааг хийсэн. Судалгаагаар КБХ-гаа санаачлан цуцалж буй банкууд нь олон улсын томоохон банкууд (ялангуяа АНУ, Европын улсын банкууд) бөгөөд үндсэн шалтгаанууд тухайн улс орны болон банкуудын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэхэд чиглэсэн бодлого, комплаесийн өндөр шаардлага, бизнесийн болон эрсдэлийн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа болон энэхүү хандлага нь Монголын арилжааны банкуудад ч мөн мэдрэгдэж эхлээд байгаа нь харагдсан. Үүний нэг илрэл нь АНУ-ын аль нэг банктай эсвэл бусад улс орны банкуудын АНУ дахь салбартай шууд КБХ-тай ердөө 3 арилжааны банк байна. Манай улсын АБ-ууд нь МУ-ын болон банкны зээлжих зэрэглэл, банкны бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ, МУТС-ын эсрэг дотоод хяналтын тогтолцоо, бодлого журам, ХТМ үйл ажиллагаа хийх аргачлал түүнд мөрдөх баримт бичгийн хэрэгжилт зэргээс шалтгаалан АНУ, Европын болон ОУ-ын худалдаанд голлох байр суурьтай оролцдог Азийн зарим орны банкуудтай корреспондент харилцаа шинээр тогтооход хүндрэлтэй байна. Иймд байгаа харилцаагаа хадгалан үлдэх нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд зарим төрлийн гадаад валютаар буюу ам.доллар, еврогоор банкны цогц үйлчилгээг харилцагчид үзүүлэх боломжгүй болох эрсдэл ч тулгарч болзошгүй байна. Иймд банкууд өөрсдийн удирдаж чадах зүйлсээс буюу ХТМ, ХХТМ үйл ажиллагагаа сайжруулах, МУТС-ын эсрэг үйл ажиллагаа, ХТМ, ХХТМ-үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх автоматжуулсан шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийх зэрэг дотооддоо шийдвэр гарган сайжруулах боломжтой чиглэлүүдэд санаачлага гарган ажиллах нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбар болж байна. Харин улс орны эдийн засгийн төлөв байдал, хууль эрх зүйн орчинд тавигдах зохицуулалтын шаардлагатай холбоотой улсын зээлжих зэрэглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нь банкны үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй асуудлууд тул тэдгээрийг сайжрахыг хүлээхээс өөр аргагагүй байна. en_US
dc.subject банк en_US
dc.subject Корреспондент банкны харилцаа en_US
dc.subject данс харилцааны чиг хандлага en_US
dc.subject банкны харилцаа en_US
dc.subject арилжааны банкууд өгөгдөл цуглуулах en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject данс en_US
dc.title Арилжааны банкуудын корреспондент харилцаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх боломжийг судлах нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах