СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын брэнд шинэчлэлийн үр дүнг үнэлэх нь Хас, Ариг, Капитрон банкуудын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Энхбаяр, Маралмаа
dc.date.accessioned 2018-01-26T01:53:36Z
dc.date.available 2018-01-26T01:53:36Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/866
dc.description.abstract Компаний хувьд одоогийн хэрэглэгчдийг тогтоон барьж найдвартай насан туршийн түнш нь байж шинэ хэрэглэгчдийг татахад бусдаас ялгарах ялгарал буюу өөрийн гэсэн брэнд хамгийн чухал юм. Хамгийн үнэ цэнэтэй биет бус хөрөнгө бол компанийн хувьд бүтээсэн брэндүүд нь бөгөөд компанийн маркетингийн хамгийн чухал асуудал нь брэндүүдийнхээ үнэ цэнийг удирдахад оршино. Нийгэм,эдийн засаг, цаг үеээ дагаад хэрэглэгчийн хүсэл сонирхол өөрчлөгдөхийн хэрээр түүнийгээ дагаад үүсгэсэн брэндээ улам бүр сайжруулан хөгжүүлж байх шаардлагатай тулгардаг. Тиймээс аливаа байгуулага одоогийн брэндийн нэр, өнгө төрх, загвар дизайн, одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зах зээл зэргийг өөрчлөн шинэчлэхийг брэнд шинэчлэл буюу ребрэндинг гэнэ. Ребрэндингийг Корпорацийн, Бизнесийн нэгжийн, Бүтээгдэхүүний гэсэн 3 үндсэн түвшинд хийдэг. Харин өөрчлөлтийг нь бага хэмжээний, хэсэгчилсэн, иж бүрэн гэсэн 3 хэлбэрээр хийнэ. Брэнд шинэчлэл тийм ч амар зүйл биш шинэ гаргасан брэнд хэрэглэгчдийн хүсэл сонирхол таашаалд нийцэх нь хамгийн чухал юм. Хэрэглэгчийн ой тойнд танай бүтээгдэхүүн бол бусдаас онцгой, цорын ганц, давтагдашгүй гэдгийг ойлгуулах нь гол асуудал юм. Энэхүү судалгааны ажилдаа Монгол улсын санхүүгийн салбарт хамгийн том байр суурь эзэлдэг дотоодын арилжааны банкууд сүүлийн жилүүдэд ээлж дараалан брэнд шинэчлэл хийж үйл ажиллагаагаа явуулах болсон тиймээс брэнд шинэчлэл хийсний үр дүнг хэмжиж өөрчлөлтийг банкны харилцагчид болон банкны ажилчид хэрхэн хүлээж авсан талаар судалсан. Судалгаандаа манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкны өнөөгийн байдлыг судалж түүнээс сүүлийн жилүүдэд брэнд шинэчлэл хийсэн Хасбанк, Ариг банк, Капитрон банк эдгээр 3 банкийг харьцуулан сонгон авч, асуулга судалгаанд нийт 300 харилцагч, банкны 150 ажилтанг хамруулсан. Зөвхөн дан ганц зар сурталчилгаа явуулаад брэндийг бүтээх боломжгүй. Хэрэглэгчид брэндийг талаар мэддэгтэй болохдоо олон янзаар мэддэг болсон байна. Хэрэглэгчдийн өөрсдийнх нь ажиглалт, хэрэглэж үзээд төрсөн сэтгэгдэл, бусдын санаа бодол, компанийн ажилтануудтай харилцаад төрсөн сэтгэгдэл, вебсайт, онлайн үйлчилгээ, төлбөр гүйлгээ хийхэд төрсөн сэтгэгдэл зэргээр брэндийг үнэлдэг. Брэнд шинэчлэлийг амжилттай хийхийн тулд тухайн байгууллагын ажилтан бүр эхлээд зорилгоо ойлгосны үндсэн дээр хэрэглэгчиддээ яг ямар бүтээгдэхүүн үйлчилгээг ямар стандарт журмаар хүргэх ёстойг хамгийн түрүүнд ойлгох нь зүйтэй. Энэхүү судалгааны үр дүнд банк брэнд шинэчлэл хийхдээ харилцагчдын хувьд ямар ямар зүйл дээр өөрчлөлт хийх, банкны ажилчдаа зориулж ямар зүйл дээр өөрчлөлт хийх талаар тодорхойлж дүгнэлт өгсөн болно. en_US
dc.subject ребрэндинг en_US
dc.subject брэнд шинэчлэл en_US
dc.subject банк en_US
dc.subject хас банк en_US
dc.subject ариг банк en_US
dc.subject капитрон банк en_US
dc.subject ребрэндинг en_US
dc.subject олон улсын банк en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Байгууллагын брэнд шинэчлэлийн үр дүнг үнэлэх нь Хас, Ариг, Капитрон банкуудын жишээн дээр en_US
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах