Хураангуй:
Уг судалгааны ажил санхүүгийн болон татварын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах өнөөгийн байдлыг нь судалж тулгамдаж буй асуудлыг шийдэж зөвлөмж өгөхөд оршино. Асуудлыг шийдэхийн тулд олон улсад зөрүүг бүртгэх арга зүйг судлан авч өөрийн улсад таарах загварыг боловсруулсан болно. Судалгааны обьект нь татварын ерөнхий газрын татварын орлогын газрын ахлах мэргэжилтэний зөвлөсөн салбараа төлөөлөх арван аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч нартай ярилцлагын аргыг ашиглана судалгаа явуулсан болно. Судалгааны явцад санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын үүсч буй зөрүүг бүртгэх арга зүйн хувь дутуу, нягтлан бодогч нарын зөрүүгийн тайлангийн талаарх мэдлэг тааруухан, зөрүүгийн тайлангийн практик ач холбогдолыг мэддэггүй, зөрүүг зохицуулах өнөөгийн журам бүрэн гүйцэд биш гэх мэт асуудлууд тулгарч байна.
Өнөөгийн байдлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд зөрүүг зохицуулах хоёр арга буюу хойшлуулах арга, баланс өр төлбөрийн аргыг судалж хоёуланд нь өнөөгийн нөхцөл байдлыг шийдэх, зөрүүг бүртгэх загвар тайлан боловсруулсан болно.