СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн салбарт амьдралын мөчлөгийн өртөг тооцолтыг нэвтрүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Алтангэрэл, Наранцэцэг
dc.date.accessioned 2018-01-26T01:47:17Z
dc.date.available 2018-01-26T01:47:17Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/863
dc.description.abstract Судалгааны ажлын сэдвийн үндэслэл нь уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд лиценз эзэмшдэг компаниуд өөрсдөө олборлолт хийхээсээ илүү гэрээний хуваалтаар туслан гүйцэтгэх ажил хийдэг компаниудыг лицензтэй талбайруугаа оруулан ажиллуулах хандлага их болсон. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал нөөц ашигласны татвар, мөн лиценз шилжүүлэх, худалдах зэрэг асуудлуудад яг тухайн ашиглалтын лицензийн талбайд гарч байгаа өртөг зардлыг аль компани руу хувиарлах асуудал, үүнтэй холбоотойгоор гэрээ хуваалт, ТЕГ болон Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд дээр маргаан болж гарч ирээд байгаа бөгөөд энэ асуудлыг одоог хүртэл тодорхой шийдэлд хүрч шийдвэрлэж чадаагүй байгаа. Мөн олборлосон алтны өөрийн өртгийг үнэн зөв гаргаж чадахгүй байгаагаас үүдэн нягтлан бодох бүртгэлд алдаатай бүртгэгдэх тухайн компаний ашиг алдагдал бодит бус гарж ирэх зэрэг асуудлууд урган гардаг. Энэ үндэслэлээр судалгааны ажлын зорилгоо амьдралын мөчлөгийн өртөг тооцоололтын загварыг алт олборлодог компаниудад нэвтрүүлснээр олборлогч компани болон гэрээлэгч компаниудын хоорондын гэрээний маргааныг шийдвэрлэх юм гэж тодорхойлж орчин үеийн өртөг тооцох онол арга зүй, салбарын өнөөгийн байдлыг судлах үнэлэлт дүгнэлт өгөх зорилт тавин судалгаагаа хийсэн. Судалгааны объектоо алт олборлогч компаниуд тэр дундаа туслан гүйцэтгэгчтэй компанитай гэрээ хуваалтаар ажилладаг алт олборлогч компаниудыг төлөөлөл болгон асуулгын арга, тоон шинжилгээ, харьцуулалтын аргыг ашиглан SPSS, E-views зэрэг программуудыг ашиглан эмпирик судалгаа, мөн АМӨТ-ын загвараар өртөг тооцох зэрэг судалгаануудыг хийсэн. Үүний үр дүнд алтны компаниудын өртөг тооцох арга хандлага нь уламжлалт арга хандлагаар явж байгаа бөгөөд орчин үеийн арга хандлагаар өртгөө тооцох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа, мөн туслан гүйцэтгэгчтэй компаниуд тооцоо нийлэхэд татвар, гэрээ хуваалт, төлбөр тооцооны асуудлаас гарч ирдэг энэ асуудал нь цаашаа төрийн байгууллага дээр очоод шийдвэрлэгддэггүй гацаа үүсдэг гэж нотлогдон гарч ирсэн. Мөн компани доторх ашиг сонирхлын зөрчил их, төлөвлөгөөгөөр ашигтай гэж төлөвлөгддөг боловч санхүүгийн тайлан дээр алдагдалтай болгож харагдуулдаг зэргээр өртөг тооцох арга хандлагыг амьдралын мөчлөгийн өртөг тооцох аргаар өөрчлөх шаардлагатай байгааг нотлон харуулсан. Мөн АМӨТ-оор өртөг, зардлаа тооцож талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү зарчмыг баримталснаар гэрээ хуваалтын маргаан эцэслэх юм гэдгийг батлаж гаргаж ирсэн. Иймийн тулд компаниуд болон төрийн байгууллагууд шинэ арга хандлагуудыг нэвтрүүлэх, ач холбогдлыг мэдэх сургалт зохион байгуулах, цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, өөрчлөлт бүтэцийг оруулах, мөн АМӨТ-ын загвараар өртгөө тооцож тулгарч буй асуудлуудыг арилган цэгцлэх зэрэг санал зөвлөмж оруулсан. en_US
dc.subject уул уурхай en_US
dc.subject өртөг en_US
dc.subject амьдралын мөчлөгийн өртөг en_US
dc.subject орчин үеийн өртөг цооцолт en_US
dc.subject алт олборлолт en_US
dc.subject зорилтот өртөг en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Уул уурхайн салбарт амьдралын мөчлөгийн өртөг тооцолтыг нэвтрүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах