Хураангуй:
Санхүүгийн үйлчилгээний хүрээмж нь 2009 оны санхүүгийн хямралын дараагаар илүү чухалд тооцогдох болсон ба иргэдийн санхүүгийн боловсрол, хүртээмжийн түвшин нь санхүүгийн систем тогтвортой байх үндэс суурь гэж үзэх болсон. Санхүүгийн хүртээмж нь санхүүгийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг юм. Санхүүгийн хөгжил нь олон хүчин зүйлээс шалтгаалах боловч газарзүйн хувьд эсвэл орлогын хувьд бүлэг болгон санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тооцох нь чухал юм. Санхүүгийн хүртээмж нь өргөн хүрээнд ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтай гэдэг нь батлагдсан. Санхүүгийн хүртээмж үүний гол суурь болж эцсийн үр дүнд хувь хүмүүст хүрэх ашиг нэмэгдэх юм.