СЭЗИС - Бүтээлийн сан

Зар сурталчилгааны агентлагийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зарим арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Гомбосүрэн, Лхагвасүрэн
dc.date.accessioned 2018-01-26T01:30:54Z
dc.date.available 2018-01-26T01:30:54Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/857
dc.description.abstract Өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй бизнесийн ертөнцөд аливаа бизнесийн байгууллага стратеги чадавхаа хөгжүүлж, өрсөлдөх давуу талыг бий болгохгүйгээр урт хугацаанд тогтвортой оршин тогтнох боломжгүй болоод байна. Өрсөлдөх давуу тал нь стратеги менежментийн үндсэн асуудлуудын нэг бөгөөд өнөө үед бүхий л бизнесийн байгууллагууд үүнд анхаарал хандуулахыг хичээдэг болсон. Монголын хувьд хэд хэдэн салбарт өрсөлдөөн болон өрсөлдөх чадварын талаар судалгааны ажил хийгдсэн байдаг боловч зар сурталчилгааны агентлагийн салбарт хийгдсэн судалгаа байхгүй байна. Харин гадны судлаачдын хувьд ихэвчлэн зар сурталчилгааны агентлагийн үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлс, харилцагч байгууллага болон зар сурталчилгааны агентлагийн хоорондын харилцаа холбоо болон агентлагийн оновчтой бүтэц зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд хийгдсэн байна. Зар сурталчилгааны агентлагийн салбар нь тогтмол өсөлттэй, үйлчилгээний эрэлт эерэг, зах зээлийн төвлөрөл бага болон тухайн салбарт шинээр нэвтрэх саад бэрхшээл бага, нөөц харьцангуй бага шаарддаг тул уг салбарт шинээр орж ирэх агентлагуудын тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр өрсөлдөөн улам бүр ширүүсэж, агентлагууд өрсөлдөөнийг амжилттай даван гарахын тулд өрсөлдөөнд нөлөөлж, давуу байдлыг бий болгох хүчин зүйлсэд зайлшгүй анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй болоод байна. Гэхдээ өрсөлдөх давуу байдлыг бий болгохын тулд өрсөлдөөнд нөлөөлөх бүхий л хүчин зүйлсэд анхаарал хандуулах бус салбар болон өөрийн бизнесийн онцлог, онцгой чадамж, нөөц бололцоо болон харилцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусдын даган дууриаж, амархан хуулбарлаж чадахгүй өвөрмөц давуу байдлыг бий болгох нь чухал юм. Уг судалгааны ажлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зар сурталчилгааны агентлагуудын өрсөлдөөнд нөлөөлөх хүчин зүйлсэд шинжилгээ хийн, цаашид анхаарч ажиллах шаардлагатай зүйлсийг тодорхойлон, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зарим санал зөвлөмж боловсруулсан болно. Эмпирик судалгааг онолын хандлага болон салбарын судалгаан дээр үндэслэн өөрийн боловсруулсан загварын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 зар сурталчилгааны агентлаг болон тэдгээрийн 15 харилцагч байгууллагын хүрээнд өгөгдөл цуглуулах чанарын судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны үр дүнд зар сурталчилгааны агентлагийн өрсөлдөөнд хамгийн их нөлөөтэй хүчин зүйлс нь бүтээж буй контентын агуулга, хийц, бүтээлч байдал, ажил гүйцэтгэх хугацаа, шинэ хэрэглэгчдийг татах, концепц боловсруулалтын явцад эцсийн хэрэглэгчдийн хэрэглээ, зан төлөв, insight-г судлан ашиглах, зар сурталчилгааны салбар болон холбогдох бусад салбар дахь инноваци, шинэ техник технологийг үйл ажиллагаа, үйлчилгээндээ нэвтрүүлэх, ашиглах, улмаар энэ байдлыг дэмжиж хөгжүүлэх зэрэг байна. Иймээс эдгээр хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж, зөв удирдаж чадсанаар өрсөлдөөнд давуу байдлыг бий болгон улмаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. en_US
dc.subject Зар сурталчилгааны агентлаг en_US
dc.subject Өрсөлдөх чадвар en_US
dc.subject өрсөлдөөний стратеги en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject маркетинг en_US
dc.subject бүтээлч байдал en_US
dc.subject харилцагч en_US
dc.title Зар сурталчилгааны агентлагийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зарим арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах