СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын олон улсын худалдаа, төлбөр тооцооны эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Билэгсайхан, Буянцэцэг
dc.date.accessioned 2017-10-09T05:02:57Z
dc.date.available 2017-10-09T05:02:57Z
dc.date.issued 2017-10-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/845
dc.description.abstract Төлбөрийн тэнцэл 2014 оноос эхлэн сайжирсан үзүүлэлттэй байгаа бөгөөд манай улсын хувьд гадаад худалдаа өргөжин тэлэхийн хэрээр банкуудын гадаад төлбөр тооцооны эрсдэл өсөх хандлагатай байна. Экспорт, импорт нь улс орны хувьд тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой бөгөөд, энэхүү үзүүлэлт нь сайжрахын хэрээр банкны хувьд гадаад төлбөр тооцооны эрсдэл өсөх магадлалыг нэмэгдүүлж байна. Арилжааны банкуудын гадаадын банкууд дахь ностро харилцах данс нь улсын эрсдэлтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс, европын улс орнуудад хаагдаж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, гадаад төлбөр тооцоонд шилжүүлгийн үйл ажиллагаатай холбоотой зардал нэмэгдэх, нэг улс руу төлбөр тооцоо хийхэд гуравдагч орноор дамжуулах, энэ нь цаг хугацааны болоод зардлын эрсдэл өсөх нөхцөлийг бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд гадаад төлбөр тооцоог ашиглах замаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өссөн ба МУТС эрсдэлийг улсын хэмжээнд үнэлж, хянах зайлшгүй шаардлагатай болсон байна. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын 40 зөвлөмжийг улс орнуудын хувьд зайлшгүй дагаж мөрдөх хэрэгтэй байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх, санхүүгийн хориг тавих эрх бүхий олон улсын хэд хэдэн байгууллага байдаг бөгөөд манай улсын хувьд гишүүн орноор элсэн, дүрэм журмыг нь дагаж мөрдөх үүрэгтэй байгууллага нь ФАТФ юм. Монгол банкны СМА нь ФАТФ-ын 40 зөвлөмжийн дагуу үндэсний эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд тайлангын үр дүнгээс үзэхэд санхүүгийн системийн дийлэнх хувийг эзлэгч банкны салбарын хувьд харилцагчийг таних, эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагааг нэн даруй сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Гадаад төлбөр тооцоо нь банкаар дамжин хийгддэг учир банк тухайн төлбөр тооцоог хийж буй харилцагчийг бүрэн таних, эцсийн өмчлөгчийг тогтоох зайлшгүй чухал асуудал юм. Гадаад дахь банкуудын ностро данс хаагдах үндсэн шалтгаан нь мөн адил улсын эрсдэл, мөнгө угаах эрсдэлтэй холбоотойгоор хаагддаг. Дээрх асуудлыг шийдвэрлэх арга зам боломжийг судлах явцад манай улсын хууль эрх зүйн орчин чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Манай улсын банкуудын хувьд МУТС-тэй тэмцэх алба нэгж, мэргэжилтэнг томилох, тасралтгүй сургалт дамжаа явуулах, комплайнсын газрын соёлыг төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагаанд анхааран ажиллах шаардлагатай байна. Комплайнсын газар нь манай улсын хувьд харьцангуй шинэ ойлголт бөгөөд үүнийг тасралтгүй сайжруулан ажиллах боломжтой юм. en_US
dc.subject ФАТФ en_US
dc.subject арилжааны банкууд en_US
dc.subject мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх en_US
dc.subject төлбөр тооцооны эрсдэл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Арилжааны банкуудын олон улсын худалдаа, төлбөр тооцооны эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам en_US
dc.title Арилжааны банкуудын олон улсын худалдаа, төлбөр тооцооны эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах