СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсад үйлдвэрлэсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ-ын /Хөх хотын/ зах зээлд нэвтрүүлэхэд брэндинг хийхэд тулгарч буй зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батхүү, Идэрсүрэн
dc.contributor.author Өлзийсайхан, Одбаяр
dc.date.accessioned 2017-10-09T02:49:18Z
dc.date.available 2017-10-09T02:49:18Z
dc.date.issued 2017-10-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/831
dc.description.abstract Глобалчлалын хурдацтай хөгжлийг дагаад бүхий л бизнесийн салбарт маш олон төрлийн шинэ хандлага, нэр томъёо гарч байгаагаас хамгийн түгээмэл тархсан байгаа ойлголт нь БРЭНД юм. Брэнд нь нэг талаасаа үнэ цэнэ, нөгөө талаасаа сэтгэл ханамж, эцсийн үр дүн нь байнгын борлуулалт, сайн актив болж чаддаг тул маркетингийн үйл ажиллагааны эцсийн зорилго тухайн компани, бизнесийн хувьд хэрэглэгчидэд хоногшсон хүчирхэг брэндийг бүтээх явдал болоод байна. Манай орны хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн мэдэлд байсан үйлдвэр, үйлчилгээний газрууд хувийн хэвшилд шилжсэнээр муу, сайн олон үр дүн бий болсон нь өмнөх үйлдвэрлэлийн 80 жилд байгаагүй, сүүлийн 27 жилд гарч ирсэн үзэгдэл болох дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болсон явдал юм. Өрсөлдөөнд давуу талыг олж авч хэрэглэгчдийг өөртөө татахын тулд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шинэчлэл мөн гадаад улс руу экспорт хийж эхэлсэн. Гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргасан хэдий ч бүрэн нэвтэрч чадахгүй, амжилт олохгүй байгаа тохиолдол цөөнгүй байсаар байна. 1.382 тэрбум хүнтэй БНХАУ-ын зах зээл, үүний дотор бидний усгаа гарвал нэгт 6 сая гаруй хүн амтай Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын зах зээл нь бидэнд үргэлж боломж байсаар ирсэн. Гэхдээ энэхүү боломжийг дан ганц шийдвэр зоригоор бүтээж, түүнээс үр дүн хүртэх аргагүй. Бид тэдэнд өөрийн брэндээ хүргэхийн тулд маш сайн төлөвлөгөө, судалгаа, стратеги, тактик боловсруулах ёстой. Бид БНХАУ-аас оруулж ирэх бараанд санаа тавьдаг байснаас бус тэдэнд юу зарах, юуг хүргэх вэ? гэдэгт одоо л хариулт олох гэж хичээж байна. Учир нь БНХАУ нь өмнө ҮЙЛДВЭРЛЭГЧ орон байсан бол одоо ХУДАЛДАН АВАГЧ орон болсон. Энэ бол давтан хэлэхэд маш том боломж. en_US
dc.subject Брэнд en_US
dc.subject сэтгэл ханамж en_US
dc.subject цэвэр ус en_US
dc.subject савласан ус en_US
dc.subject брэндинг en_US
dc.subject гадаад худалдаа en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Монгол улсад үйлдвэрлэсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ-ын /Хөх хотын/ зах зээлд нэвтрүүлэхэд брэндинг хийхэд тулгарч буй зарим асуудлууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах