СЭЗИС - Бүтээлийн сан

Зан төлөвийн судалгааны лаборатори байгуулах бизнес төлөвлөгөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Манлай, Мөнхбаяр
dc.date.accessioned 2017-10-09T02:42:36Z
dc.date.available 2017-10-09T02:42:36Z
dc.date.issued 2017-10-09
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/829
dc.description.abstract Зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн өнөө үед уламжлалт маркетингийн аргыг ашигласаар байх нь хэр оновчтой вэ? Маркетингийн сурталчилгааны тренд нь өөрөө хувирч өөрчлөгдөж байгаа бөгөөд дэлхийн тренд 2016 онд дижитал сурталчилгаа 17 хувиар өссөн мөн 2017 онд телевизээр цацагддаг сурталчилгааг дижитал сурталчилгаа нь гүйцэх төлөвтэй байна. (Vincent Letang, 2016) Сурталчилгааны давталт гэхээсээ илүү контент буюу агуулгад нь илүү анхаардаг болсон монголд ч мөн адил сурталчилгааны суваг, агуулга нь өөрчлөгдөж суртчалчилгааны давтамж гэхээс чанарт илүү анхаарч эхэлж байна. Тэгвэл маркетингийн үйл ажиллагаа илүү чанартай, илүү үр дүнтэй болгох шинжлэх ухаанч нэгэн арга нь нейромаркетинг юм. Хүний аливаа шийдвэр гаргалтын 95 орчим хувь нь өөрөө ухамсарласан бус тархины далд ухамсарт сэтгэл хөдлөл, мэдрэмжийн оролцоотойгоор хийгддэг. Хэрэглэгчийн юу хүсэж байгаа эсэх, тухайн бүтээгдэхүүн таалагдаж байгаа эсэх талаар урьдчилсан байдлаар судалгаа шинжилгээ хийж, их хэмжээний тоо мэдээлэл цуглуулах зэрэг уламжлалт маркетингийн арга ашиглах нь хэрэглэгчийн өөрөө ухамсарлахгүйгээр буюу далд ухамсрын оролцоотойгоор шийдвэр гаргахад бодитой үр дүнтэй байж чаддаггүй. (Mahoney, 2003) Нейромаркетингийн судалгаа нь хүний шийдвэр гаргалтанд нөлөөлдөг мэдрэлийн систем дэхь сэтгэлийн хөдөлгөөнийг судладаг бөгөөд тухайн мэдээллийг бүтээгдэхүүний загвар, сав, баглаа боодол, үнэ тогтоох, зар сурталчилгаа явуулах, идэвхижүүлэлтийг оновчтой болгох зэргээр маркетингийн үйл ажиллгааны бүхий л явцад ашигладаг. Манай улсын хувьд маркетинг нь трендээ дагаад өөрчлөгдөж байгаа хэдий ч уламжлалт маркенгийн аргыг ихэвчлэн ашиглаж байгаа энэ нь зарим талаараа амжилттай хэрэгждэг ч яг шинжлэх ухааны үндэслэлтэй 100 хувь үр ашигтай гэдэг нь тодорхой бус байна. Энэ асуудлыг нейромаркетингийн тусламжтайгаар маркетингийн үйл ажиллагааны үр дүнг илүү оновчтой болгох, хэрэглэгчийн хариу үйлдлийг бодитоор судлах, ашиглах замаар шийдэх бүрэн боломж байна. en_US
dc.subject Нейромаркетинг en_US
dc.subject Нейромаркетингийн судалгааны лаборатори en_US
dc.subject Зан төлөвийн судалгааны лаборатори en_US
dc.subject Business plan for behavioral lab en_US
dc.subject Neuromarketing en_US
dc.subject Behavioral lab en_US
dc.subject Neuromarketing lab en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.title Зан төлөвийн судалгааны лаборатори байгуулах бизнес төлөвлөгөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Банзрагч, Нандин-Эрдэнэ


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах