СЭЗИС - Бүтээлийн сан

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж / Нар, Салхины эх үүсгүүрийн жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэд-Равдан, Наранчимэг
dc.contributor.author Алтанцэцэг, Гүндэгмаа
dc.date.accessioned 2017-10-07T06:37:04Z
dc.date.available 2017-10-07T06:37:04Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/823
dc.description.abstract Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан нийт хүчин чадлын 7 хувь, дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийн 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа ба үүний дийлэнх хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэж байна. Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 2023 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт сэргээгдэх эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглан ирээдүйд эрчим хүч экспортлогч орон болохоор зорьж байгаа билээ. Гэсэн хэдий ч оргил ачааллын үеийн гэнэтийн хэрэгцээг ОХУ-аас хангах, өмнөд бүсийн сумдын цахилгааныг Хятад Улсаас авах зэргээр импортын эрчим хүчнээс хараат хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өндөр өртөгтэй, их чадалын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд шинээр бий болж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа нь эрчим хүчний салбарт ойрын ирээдүйд өрсөлдөөн бий болох нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээгээр арилжааны загварыг чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болж байгааг илтгэж байна. Одоогоор манай улсад нэг салхин парк, нэг нарны цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж үйл ажиллагаа явуулж байгаа болон бусад олон тооны нар, салхины цахилгаан станцууд цаашид баригдахаар төлөвлөгдөж байна. Шинэ технологийг нутагшуулах ажил хийгдэж байгаа тул зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлууд бий болоод байна. Техникийн талаасаа СЭХ-ний станцыг нэгдсэн системд холбон ажиллуулах үед манай улсын цахилгааны хэрэглээний онцлогоос хамаарч СЭХ-ний үүсгүүрийн үйлдвэрлэлд зайлшгүй хязгаарлалт хийх нөхцөл байдал бий болоод байгаа бол Нар, салхины станцаас ЦЭХ худалдаж авах тариф эдийн засаг талаасаа уламжлалт эх үүсгүүрийн нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлаас өндөр тул үнийн зөрүүнээс үүсэх алдагдлын хэрхэн, хаанаас нөхөх, техникийн шаардлагын зүгээс хязгаарласан цахилгаан эрчим хүчинд нөхөн төлбөр өгөх эсэх тухай, хууль эрх зүй, зохицуулалтын талаасаа сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл олголт, тариф батлахтай холбогдсон зарим зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-уудыг баталж, нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүллээ. Эдгээр бодлогын баримт бичгийг баталсан нь эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн юм. Ойрын жилүүдэд манай улсын хойд хэсэгт томоохон усан цахилгаан станц барьж байгуулах, нар, салхины нөөц ихтэй өмнөд болон зүүн өмнөт хэсэгт салхин парк,томоохон хүчин чадалтай нарны станцуудыг барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар хувийн сектор, гадаад дотоодын компаниуд эрчимтэй ажиллаж байна. Европын сэргээн босголтын банк, Голландын хөгжлийн банк болон Монголын Ньюком компани хамтарч Монгол улсад анхны, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 50 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Салхин паркийг 2013 онд барьж дуусган ашиглалтад оруулсан. Энэ төсөл СЭХ-ний гэхээсээ илүү эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт бөгөөд төрийн өмчит компаниуд давамгайлсан, цахилгаан үнэ тариф бүрэн чөлөөлөгдөөгүй, төрөөс татаастай манай улсын эрчим хүчний системд хэрхэн зохицож, төсөл өөрөө ашигтай ажиллах эсэх нь ихээхэн сонирхолтой байсан. Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд төслийн үйл ажиллагаанд хэвийн түвшинд явагдаж байгаа хэдий ч зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлууд урган гарч ирээд байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт “Солар Повер интернэшнл”, “Шарп” корпораци, “Шигэмицү Шожи” компаниуд хамтран байгуулж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төвийн бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхлээд байгаа аж. Монгол Улсын нарны анхны мега станцын үйл ажиллагааг эхлүүлж, эрчим хүчний хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал бөгөөд Нарны анхны станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжих олон төслийн хувь заяа хамаарахаар байгаа юм. Монгол улсынх шиг цахилгаан эрчим хүчний жижиг системд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг холбон ажиллуулахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалтын болон техник, эдийн засгийн судалгааны ажлыг хийх шаардлага бий болсон. Салхитын салхин цахилгаан станцын хэрэгжилттэй холбогдон үүсээд буй бодит нөхцөл байдлыг зохицуулах, цаашид шинээр сүлжээнд холбогдох нар, салхины эх үүсгүүрийн хэрэгжилтэд тохирсон зохицуулалтын арга хэмжээг урьдчилсан харж бэлэн байх нь Эрчим хүчний салбарын зохицуулалтын нэг чухал хэсэг болоод байна. en_US
dc.subject сэргээгдэх эрчим хүч en_US
dc.subject эрчим хүч en_US
dc.subject сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф en_US
dc.subject дэмжих тариф en_US
dc.subject сэргээгдэх эрчим хүч хязгаарлалт en_US
dc.subject хөрөнгө оруулалт en_US
dc.subject экспорт en_US
dc.subject нарны цахилгаан станц en_US
dc.subject салхин парк en_US
dc.subject хөгжүүлэх боломж en_US
dc.subject нар, салхины эрчим хүч en_US
dc.subject сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр en_US
dc.subject сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр en_US
dc.subject Азийн сүпер сүлжээ en_US
dc.subject стратегийн хөгжил en_US
dc.subject хөгжил дэвшил en_US
dc.title Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж / Нар, Салхины эх үүсгүүрийн жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах