СЭЗИС - Бүтээлийн сан

Онлайн худалдаанд төлбөрийн картаа ашиглах хэрэглэгчийн хандлагын судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэбал, Одонтамир
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Уянга
dc.date.accessioned 2017-10-07T04:17:10Z
dc.date.available 2017-10-07T04:17:10Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/809
dc.description.abstract Онлайн худалдаа нь уламжлалт төлбөрийн системийн оролцоотойгоор гүйцэтгэгдэх боломжгүй шинэ системийн хэрэгцээг бий болгоод байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны эхний хагас жилийн тайланд тусгагдсанаар манай улсын интернэт хэрэглэгчдийн тоо 2,512.7 мянгад хүрч, сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байна. Үүнийг дагаад интернэт худалдааны зах зээл хөгжих боломжтой юм. 2016 оны 3-р улирлын байдлаар манай улсад нийт 3.8 сая карт байгаагаас зөвхөн 1.4 сая карт нь идэвхитэй ашиглагдаж байна. Эдгээр картаар хийгдсэн гүйлгээний 82.9% нь зөвхөн АТМ-с хийгдэж байгаа нь (Монгол банк, 2016) манай улсад картаар бэлэн бус гүйлгээ хийх бусад аргууд төдийлөн хөгжихгүй байгаа нь харагдаж байна. Иймээс манай улсад хүн бүрт (Эдийн засгийн идэвхитэй хүн ам 1,240 мянга, ҮСХороо, 2016) байгаа эдгээр төлбөрийн картыг интернэт худалдаанд ашиглах хандлагыг илрүүлэх нь энэхүү судалгааны ажлын гол зорилго юм. Онлайн төлбөр хийх нь сайн дурын зан үйл бөгөөд зан төлөвийн талаарх онолуудаас шинэ мэдээллийн системийн хэрэглээг хүлээн зөвшөөрөх хувь хүмүүсийн хандлагыг судалахад өргөнөөр ашиглагдаж буй Технологийг Хүлээн Зөвшөөрөх Загварыг хамгийн тохиромжтой гэж үзээд судалгааны суурь загвараар сонгосон болно. Энэхүү судалгааны ажилд төлбөрийн карт хэрэглэгч нийт 187 хүнээс картаа онлайн худалдаанд ашиглах хандлагыг судлах зорилготой асуулгын аргаар судалгаа авч үр дүнд нь шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнг нэгтгээд хэрэглэгчдийн онлайн төлбөрт хандах хандлагад дараах дүгнэлтүүдийг хийсэн:  Хүсэл эрмэлзэлтэй: Урьд нь онлайнаар төлбөр төлж байгаагүй хүмүүсийн дийлэнхи хувь нь онлайнаар төлбөр төлж үзэхийг хүсдэг.  Эрсдэлтэй, Мэдлэггүй: Хэрэглэхгүй байгаа гол шалтгаануудад эрсдэлтэй байдал болон хэрхэн яаж хэрэглэхээ мэдэхгүй байдал орж байна.  Буруу гүйлгээ хийх: Буруу гүйлгээ хийгдэх магадлалтай нь дотоодын сайтаар гүйлгээ хийхэд эрсдэлтэй гэж үзэх нэг шалтгаан болдог.  Тааламжтай: Онлайнаар төлбөр тооцоо хийж шинэ технологийг туршиж үзэх нь хэрэглэгчдэд тааламжтай санагддаг. en_US
dc.subject Онлайн төлбөр (Online payment), Төлбөрийн карт (Debit/Credit card), Онлайн худалдаа (E-commerce), Хэрэглэгчийн зан төлөв (Consumer Behavior), Хэрэглэгчийн хандлага (Consumer attitude), Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM model) en_US
dc.subject Төлбөрийн карт (Debit/Credit card) en_US
dc.subject Онлайн худалдаа (E-commerce) en_US
dc.subject Хэрэглэгчийн зан төлөв (Consumer Behavior) en_US
dc.subject Хэрэглэгчийн хандлага (Consumer attitude) en_US
dc.subject Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM model) en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Онлайн худалдаанд төлбөрийн картаа ашиглах хэрэглэгчийн хандлагын судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Эрдэнэбал, Одонтамир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах