СЭЗИС - Бүтээлийн сан

Төмс, хүнсний ногооны хадгалалтын зарим асуудал, түүнийг сайжруулах арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа
dc.contributor.author Баасанжав, Батмөнх
dc.date.accessioned 2017-10-07T03:30:44Z
dc.date.available 2017-10-07T03:30:44Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/802
dc.description.abstract Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэний дараа уналтанд орсон газар тариалангийн салбар эргэн сэргэтлээ нэлээдгүй жилийг зарцуулж байна. Тариалалт, хэрэглээ тогтмол нэмэгдэж ирсэн хэдий ч хүнсний ногооны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, БНХАУ-аас импортоор хүнсний ногооныхоо 40 хувийг хангаж байна. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг тэргүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн нөөц хувилбар гэж үзэж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, дахин боловсруулалт, маркетинг болон бодлого зохицуулалт зэрэг бүх шатанд шийдвэрлэж болох тулгамдсан асуудлууд байгаа нь нөгөө талаасаа ногоочдын амьжиргааг дээшлүүлэх, дотооддоо тариалсан ногоог хүнсэндээ хэрэглэх нөөц бололцоо байгааг харуулж байна. Тийм учраас хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан, амт чанар сайтай хүнсний хэрэгцээгээр хангахад хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх, чанарын баталгаатай хадгалахад Олон Улсын жишиг стандартад нийцсэн агуулах, зоорийн хэрэгцээ шаардлага өсч байна. Энэхүү магистрын судалгааны ажилд төмс, хүнсний ногооны хадгалалтын асуудалд нэг талаас төрийн бодлого зохицуулалтынхаа хувьд, нөгөө талаас тариаланч, ногоочдын хувьд тогтолцооны өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй судалж, түүнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон тэдгээрийг удирдлагын оновчтой арга барилыг ашиглан шийдвэрлэх боломжит санал дэвшүүлсэн болно. Судалгааны ажлыг хүнсний аюулгүй байдлын суурь үзэл баримтлал, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс ямар бодлого баримталж байгаа болон хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан, газар тариалангийн менежмент, төмс, хүнсний ногооны хадгалалтын онолын тулгуур ойлголтууд, тодорхойлолт яг юу болох, хадгалалтанд тавих үндсэн шаардлага, гэх зэрэг онолын судалгаагаар эхэлсэн. Дараагийн бүлэгт төмс, хүнсний ногооны хадгалалтын Олон Улсын чиг хандлага, стандартууд ямар түвшинд байгаа түүний дотор Монгол Улсын төмс, хүнсний ногооны хадгалалтын зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохын тулд Олон Улсын төмс, хүнсний ногооны хадгалалтын тогтолцооны сайн туршлагыг Япон Улсын жишээн дээр харуулж Монгол Улсын төмс, хүнсний ногооны хадгалалтын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулан судалсан. Судалгааны ажлын гуравдугаар бүлэгт судалгааны арга зүй буюу судалгааны хүрээ ба дизайныг харуулж, өгөгдөл цуглуулсан болон хийсэн аргуудыг товч танилцуулсан. Судалгааны ажлын дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын төмс, хүнсний ногооны хадгалалтын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодруулан энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдгийг тодруулах зорилгоор газар тариалангийн салбарын ААН байгууллага, тариаланчид болон холбогдох албаны мэргэжилтнээс фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын судалгааг авсан болно. Төмс, хүнсний ногооны хадгалалтын зарим асуудал, түүнийг сайжруулах арга замууд iii Судалгааны ажлын сүүлийн бүлэгт Монгол Улсын төмс, хүнсний ногооны хадгалалтын тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, дүн шинжилгээг хийж, түүнийг сайжруулах боломж, арга замуудыг дэвшүүлж, санал зөвлөмж боловсруулсан. Мөн хавсралтаар хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой Монгол Улсын 10 гаруй хууль, стандартуудыг судалсныг оруулсан ба хүнсний бүтээгдэхүүнийй зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн тайланг оруулж өгсөн. Эдгээр судалгаанаас харахад төмс, хүнсний ногооны хадгалалтын чанар, стандарт муу, агуулах, зоорийн хүрэлцээ дутмаг байгаа гэж үзэж байсан таамаглал батлагдсан ба ХАА, газар тариалантай холбоотой хуулиуд, стандартууд байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт тааруу байна. Тйимээс эдгээр асуудлуудыг оновчтой шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн Газар тариаланч, ногоочид, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн, цогц арга хэмжээг авч хамтран ажиллахын зэрэгцээ ХАА, газар тариалан өндөр хөгжсөн улс орнуудын сайн туршлага, менежментийг судалж, улмаар алхам алхамаар хэрэгжүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. en_US
dc.subject Research Subject Categories::FORESTRY, AGRICULTURAL SCIENCES and LANDSCAPE PLANNING en_US
dc.subject Механикжсан агуулах, газар тариалангийн менежмент, ХАА-н сайн туршлага (GAP), ХАА-н хамтын түншлэл (PRM) en_US
dc.subject Механикжсан агуулах en_US
dc.subject газар тариалангийн менежмент en_US
dc.subject ХАА-н сайн туршлага en_US
dc.subject ХАА-н хамтын түншлэл (PRM) en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject хүнсний ногооны үйлдвэрлэл en_US
dc.subject жишиг агуулах en_US
dc.subject стандарт агуулах en_US
dc.title Төмс, хүнсний ногооны хадгалалтын зарим асуудал, түүнийг сайжруулах арга замууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах