dc.description.abstract |
Техник технологийн хэрэгцээ үргэлж ихэсч байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дээрх Програм хангамжийн инженерүүдийн эрэлт ихэсч, тэдний ажлын ачаалал хариуцлага өндөр хэмжээнд хүрээд байгаа бөгөөд шинэ технологийг гар биечлэн нэвтрүүлэн ажилладагын хувьд цаг наргүй ажиллах, гарсан алдааг тухай бүрт нь засаж залруулах, хэрэглээнд турших, нэвтрүүлэх гэх мэт маш их үүрэг хариуцлагатай тулгардаг.
Програм хангамжийн салбарын түлхүүр ажилтануудын хувьд нам жим орчинд төвлөрч ажиллахад амар байдаг учраас оройн цагаар сууж ажиллах тохиолдол их байдаг. Иймд програмистуудын бүтээмж орой өндөр болдог байхад өглөө бүтээмж муу байгаагаас орой илүү цаг суун үүнээс үүдэн ажил амьдралын тэнцвэр алдагдахад хүрдэг улмаар байгууллагын бүтээмж, ажилтаны сэтгэл ханамжинд нөлөөлдөг байна.
Монголын МТ-ын салбарт нийт 3056 байгууллага байгаагаас 883 нь Програм хангамжийн салбарт, үүнээс идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг нь 130 бөгөөд судалгааны хүрээнд 20с дээш ажилтантай үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас түүвэрлэн 11 компаниудыг сонгон, 142 програм хангамжийн инженерүүдээс тэдний ажил амьралын тэнцвэрийн өнөөгийн байдлын судалгааг авсан бөгөөд судалгаанд оролцогсодын ажил амьдралын тэнцвэрт байдлыг 5 оноогоор дүгнэн дундаж үзүүлэлт 3,1 гарсан бөгөөд энэ нь тэнцвэрийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага гарсан гэж тооцсон.
Ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахын тулд зайнаас ажиллах, уян хатан цагын бодлого, ажилтанд зөвлөх програм гэх мэт олон төрлийн бодлогуудыг олон улсын програм хангамжийн байгууллагууд хэрэгжүүлдэг бөгөөд байгуулагын хүний нөөцийн хувьд энэхүү асуудалыг шийдэхийн тулд скрам менежментийг уян хатан цагын бодлоготой хослуулан нэвтрүүлэх нь манай улсын хувьд зохимжтой гэж үзсэн.
Програм хангамжийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ их байгаагаас тэдний ажил амьдралын тэнцвэрт байдалыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд академик талаас судалсан нь цаашид байгууллагын хүний нөөцийн менежментэд гарах энэхүү асуудлыг шийдвэрлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа юм. Цаашид зөвхөн энэ чиглэлийн мэргэжил бус өөр бусад мэргэжил, бусад хүчин зүйлүүдийн хүрээнд энэхүү судалгааны онол арга зүйг ашиглан судалгаа хийх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой байна. |
en_US |